Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
МИАТ-ийн мөнгийг угаасан хэргийг шүүж эхэллээ

Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Л.Ганзоригоор даргалуулсан шүүх бүрэлдэхүүн  өчигдөр өглөө 09:00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын зааланд Дайны эрсдэлийн даатгал нэрээр МИАТ компаниас их хэмжээний мөнгө завшсан Ч.Хоролсүрэн нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ.

Шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч Ц.Жанцан Герман улсад албан томилолттой яваа учир шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Энэ дагуу бусад шүүгдэгчийн өмгөөлөгчид ч шүүх хурлыг хойшлуулахыг хүссэн боловч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Н.Гантөмөрт холбогдох хэргийг тусгаарлаж, шүүх хурлаа үргэлжлүүлэхээр болсон юм. Ингээд бүтэн өдрийн турш үргэлжилсэн шүүх хурал орой 19:30 цагийн үед дуусаагүй өмгөөлөгчид өмгөөллийн үгээ хэлж байв.
Улсын яллагч МИАТ компанийн гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, МИАТ компанийн дэд захирал асан Р.Бат-Эрдэнэ, МИАТ компанид ажиллаж байгаад “Транстрейд Би Ди Си” банк бус санхүүгийн байгууллагын захирал болсон Н.Гантөмөр нарт Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, мөнгө угаасан гэж яллах дүгнэлт үйлджээ. Харин Голомт банкны “Солонго” салбарын захирал асан Г.Саранчимэгийг банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Шүүх хэргийг хэлэлцээд эдгээр хэрэгт шүүгдэгч нарын хэн нь ямар гэм буруутай болохыг тогтоох учиртай.
Тэдэнд холбогдох хэргийг бүтэн өдрийн турш хэлэлцсэн боловч шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаагүй л байлаа. Шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт хоёр дахь өдрөө үргэлжлэх юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан