Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Улаанбаатар метро төслийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжлээ
Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17,7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Улаанбаатар метро өртөөг тэмдэгжүүлэх ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын ажил болно. Бид метротой болж чадвал орчин үеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин үеийн хот болж чадвал бид Олимп зохион байгуулах тухай ярьж чадна” гэж онцоллоо. Улаанбаатар метро төслийг 2013 оны 3 дугаар сард болсон НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд энэхүү төслийг НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд өргөн бариад байсан юм.
Харин Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, төслийг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх тухай зөвлөмж гаргажээ. Энэхүү зөвлөмжийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав танилцууллаа.
Толгойтоос Амгалан хүртэл 20-30 минутад зорчих Улаанбаатар метро нийтдээ 14 өртөөтэй байх бөгөөд өртөө хоорондын зай нь 800-1500 метр байхаар тооцсон юм. Өнөөдөр СХД-ийн 29-р хороо, “Драгон” авто вокзалын баруун талд Улаанбаатар метроны нэг өртөөг байгуулахаар тэмдэгжүүлж байгаа бол Улаанбаатар метроны эцсийн буудлыг Баянзүрх дүүргийн 10-р хороо Амгалангийн эцсийн буудлаас зүүн тийш төмөр замын гарам өнгөрөөд байгуулахаар тооцож ийнхүү тэмдэгжүүллээ.
Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17,7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад холбогдох албаныхан оролцлоо.Улаанбаатар метро өртөөг тэмдэгжүүлэх ёслолын ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Метро бол манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой, чухал хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын ажил болно. Бид метротой болж чадвал орчин үеийн хот болон хөгжиж байгаагийн нэг том илэрхийлэл болох юм. Орчин үеийн хот болж чадвал бид Олимп зохион байгуулах тухай ярьж чадна” гэж онцоллоо. Улаанбаатар метро төслийг 2013 оны 3 дугаар сард болсон НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд энэхүү төслийг НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд өргөн бариад байсан юм.

0 Сэтгэгдэл