Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийслэлийн удирдлагууд Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдана
Нийслэлийн Удирдлагын зөвлөл маргааш Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэх аж.
Ус сувгийн удирдах газар хоногт 160 мянган шоо.метр усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээж байгаа ч 2020 онд Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос 4-5 дахин нэмэгдэх тооцоо байгаа юм. Мөн Ус сувгийн удирдах газраас өгч байгаа мэдээллээр дулааны, цахилгаан станцууд хоногт 61 мянган шоо.метр, гэр хороолол, зуслан, үйлдвэрүүд, хувийн гүний худгууд 78 мянган шоо.метр усыг олборлож байгаа юм байна.
Ингэхээр нийслэлчүүд хоногт нийтдээ 299 мянган шоо.метр усыг хэрэглэдэг гэсэн үг. Харин хүн амын тоо нэмэгдэж, хот хөгжихийн хирээр гүний цэвэр усны нөөц багасаж, 2030 он гэхэд нийслэлчүүдийн хэрэглэх цэвэр усны хэрэгцээ 510,7 шоо.метр болох хандлагатай байна гэж судлаачид үзэж байна. Тиймээс хүн амын хамгийн чухал хэрэгцээ болсон цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх шинэ шийдлийг нийслэлийн удирдлагууд эрэлхийлж, гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаа, зураг төсөв, угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Дэлхийн улс орнууд нийт хэрэглэж буй усныхаа 80 орчим хувийг гадаргын эх үүсвэрээс авдаг бол манай орны хувьд унд, ахуйн болон бусад хэрэгцээндээ гүний усыг хэрэглэж байгаа юм. Тиймээс усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
Нийслэлийн Удирдлагын зөвлөл маргааш Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай асуудлыг хэлэлцэх аж.Ус сувгийн удирдах газар хоногт 160 мянган шоо.метр усыг нийслэлийн хэрэглэгчдэд түгээж байгаа ч 2020 онд Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос 4-5 дахин нэмэгдэх тооцоо байгаа юм. Мөн Ус сувгийн удирдах газраас өгч байгаа мэдээллээр дулааны, цахилгаан станцууд хоногт 61 мянган шоо.метр, гэр хороолол, зуслан, үйлдвэрүүд, хувийн гүний худгууд 78 мянган шоо.метр усыг олборлож байгаа юм байна.
Ингэхээр нийслэлчүүд хоногт нийтдээ 299 мянган шоо.метр усыг хэрэглэдэг гэсэн үг. Харин хүн амын тоо нэмэгдэж, хот хөгжихийн хирээр гүний цэвэр усны нөөц багасаж, 2030 он гэхэд нийслэлчүүдийн хэрэглэх цэвэр усны хэрэгцээ 510,7 шоо.метр болох хандлагатай байна гэж судлаачид үзэж байна. Тиймээс хүн амын хамгийн чухал хэрэгцээ болсон цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх шинэ шийдлийг нийслэлийн удирдлагууд эрэлхийлж, гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаа, зураг төсөв, угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Дэлхийн улс орнууд нийт хэрэглэж буй усныхаа 80 орчим хувийг гадаргын эх үүсвэрээс авдаг бол манай орны хувьд унд, ахуйн болон бусад хэрэгцээндээ гүний усыг хэрэглэж байгаа юм. Тиймээс усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаргын усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























