Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Оюутнуудаа зуны амралтаараа цагийн ажил хийцгээе

Цагийн ажил хийж орлоготой болж ойр зуурын хэрэглээний мөнгөө олох сонирхолтой оюутнууд олон байдаг ч тэднийг цагийн ажилд зуучлах бирж манай улсад байдаггүй. Тэгвэл оюутан залуучуудыг аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх, мөн гадаадад сурч, ажил хөдөлмөр эрхлэж байгаа иргэдэд Монгол дах ажлын байрны мэдээллээр хангах, зуучлах, мэдээллийн нэгдсэн сан бий болгож вэб хуудас тогтмол ажиллуулах “Цагийн ажил” төслийг МЗХ, Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хариуцан ажиллах бөгөөд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цагийн ажил” төсөлд оюутан залуучууд хамрагдсанаар ажлын байрны дадлага туршлага хуримтлуулах, оюутнууд дадлага хийх байгууллагаа олох, их дээд сургууль төгсөгч оюутан залуучуудад ажлын байрны мэдээллээр хангах, нөгөө талаас байгууллагуудад хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд нэг гарц болно гэдгийг хөтөлбөрийг боловсруулагчид хэлж байгаа юм. Оюутнуудыг цагийн ажилд авах байгууллагуудын санал аль хэдийнэ энэхүү биржэд ирсэн байгаа бөгөөд цагийн ажилд зуучлах бүртгэл эхэлсэн нь энэ ажил ямар эрэлттэй байсныг илэрхийлж байна. Цагийн ажил төсөлд бүртгүүлэх оюутан залуус МЗХ-ны төв байр 201 тоотод ирж бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 321814 дугаарын утсаар холбогдож авах юм байна.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан