Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ц.Болорчулуун: Энэ жилийн ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн

-Малчид хонио ноослоод эхэллээ. Энэ жил ноосны урамшуулалд нийт хэдэн төгрөг өгөх вэ?
-Энэ жил улсын төсөв, ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг суусан байгаа. Монголын ноос үйлдвэрлэгчдийн холбоо орон нутаг дахь төлөөлөгчдөө сонгох, хамтарч ажиллах, ноосоо яаж авах тухай сургалт хийгээд байна. Өнгөрсөн онд 21 аймгийн бүх сум, нийслэлийн зургаан дүүргийн 103162 мянган малчны үндэсний үйлдвэрлэлд тушаасан 14695 тонн ноосонд 29.4 тэрбум төгрөгийг Төрийн банкаар дамжуулж өгсөн. Улсын хэмжээнд бэлтгэх ёстой нийт ноосны 82.5 хувийг үндэсний үйлдвэрүүд худалдаж авсан. Энэ онд ч бас эл хэмжээнээс буурахгүй байх.
-Үндэсний үйлдвэрүүд түүхий эдээ бэлтгэхэд энэ жил ямар нэг шинэлэг зүйл гарсан уу?
-Гарсан. ҮХААЯ-наас малчдын энгэрийн тэмдэг, үнэмлэх, хувийн тамга тэмдэг олгох ажил зохион байгуулж байгаа. Малчид ноосоо тушаагаад баримтаа үйлдэхдээ гарын үсгээ зураад өөрийн нэртэй тамгыг дарах юм. Өнгөрсөн жилээс ноосны урамшууллыг хурдан бодох, ил тод байлгах үүднээс программ зохиосон.
-Малчдын үнэмлэх тамга тэмдэг олгох ажил хэдэн хувьтай явна вэ?
-Бүх аймагт хүргүүлсэн. Орон нутагт тараах ажил эхэлсэн. Нэлээд шуурхай ажиллаж байна. Сумдын мал эмнэлэг үржлийн газар, Засаг даргын тамгын газраасаа малчид энгэрийн тэмдэг, хувийн тамгаа авах юм.
-Урамшууллын мөнгө нь өнгөрсөн жилийнхээс бага байх юм. Энэ жил улсын хэмжээнд хэчнээн тонн ноос бэлтгэх вэ?
-2011 оны жилийн эцсээр улсын хэмжээнд 15.7 сая толгой хонь, 280 мянган толгой тэмээ тоологдож байсан. Энэ жил тоо толгой нь өссөн. Тухайлбал, хонь 2.5 сая, тэмээ 20 гаруй мянган толгойгоор нэмэгдсэн юм. Ноосны гарц урд жилийнхээс өндөр гарна. Үндэсний үйлдвэрүүд хэчнээн тонн ноос яаж худалдаж авахаас нийт хэдэн төгрөг урамшуулалд өгөх нь тодорхой болох юм.
-Хэнээс хэдэн кг ноос худалдаж авч байгаа бүртгэлээ хэрхэн хийдэг юм бол?
-Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 160 үйлдвэр бий. Үүнд орон нутагтаа эсгий хийдэг жижиг цехээс эхлээд үндэсний томоохон үйлдвэрлэгчид багтдаг. Тэгээд нэг суманд ноос худалдаж авах 2-5 төлөөлөгч томилон ажилууллах юм. Тэд орон нутгаас ноос худалдаж авахдаа гурван хувь баримт үйлддэг. Уг баримтынхаа хоёр хувийг нь тухайн малчинд өгнө. Малчин урамшууллаа авахдаа нэг хувийг нь сумынхаа Мал эмнэлэг үржлийн газарт өгөх ёстой. Ингэж байж урамшуулал авах нөхцөл нь бүрдэнэ. Энэ баримт нь аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт очдог. Харин ноос худалдаж авсан төлөөлөгчид үлдсэн баримт нь үйлдвэрлэгч, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Мал хамгаалах санд ирдэг. Тэгээд Мал хамгаалах сан хоёр талаас ирсэн баримтыг харьцуулж хянаад урамшууллыг нь олгож байгаа.
-Тэгэхээр ноосоо базаагаад авчихлаа гэхэд үйлдвэртээ ямар тогтолцоогоор татан авдаг вэ?
-Үүнийг үйлдвэрүүд өөрсдөө хариуцна. Жишээлбэл, Ховд аймгийн ноосыг аймгийн төвд нь төвлөрүүлээд Эрдэнэт рүү татна.
махны үнэ хэдээр буух бол
ЗӨВ ШҮҮ
Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгох тухай Засгийн газрын журмын хүрээнд Мал хамгаалах сан, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч малчдын тушаасан нэг кг ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгож байгаа. Энэ жилийн ноосны урамшууллын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрын Мал хамгаалах сангийн дэд захирал Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Малчид хонио ноослоод эхэллээ. Энэ жил ноосны урамшуулалд нийт хэдэн төгрөг өгөх вэ?
-Энэ жил улсын төсөв, ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг суусан байгаа. Монголын ноос үйлдвэрлэгчдийн холбоо орон нутаг дахь төлөөлөгчдөө сонгох, хамтарч ажиллах, ноосоо яаж авах тухай сургалт хийгээд байна. Өнгөрсөн онд 21 аймгийн бүх сум, нийслэлийн зургаан дүүргийн 103162 мянган малчны үндэсний үйлдвэрлэлд тушаасан 14695 тонн ноосонд 29.4 тэрбум төгрөгийг Төрийн банкаар дамжуулж өгсөн. Улсын хэмжээнд бэлтгэх ёстой нийт ноосны 82.5 хувийг үндэсний үйлдвэрүүд худалдаж авсан. Энэ онд ч бас эл хэмжээнээс буурахгүй байх.
-Үндэсний үйлдвэрүүд түүхий эдээ бэлтгэхэд энэ жил ямар нэг шинэлэг зүйл гарсан уу?
-Гарсан. ҮХААЯ-наас малчдын энгэрийн тэмдэг, үнэмлэх, хувийн тамга тэмдэг олгох ажил зохион байгуулж байгаа. Малчид ноосоо тушаагаад баримтаа үйлдэхдээ гарын үсгээ зураад өөрийн нэртэй тамгыг дарах юм. Өнгөрсөн жилээс ноосны урамшууллыг хурдан бодох, ил тод байлгах үүднээс программ зохиосон.
-Малчдын үнэмлэх тамга тэмдэг олгох ажил хэдэн хувьтай явна вэ?
-Бүх аймагт хүргүүлсэн. Орон нутагт тараах ажил эхэлсэн. Нэлээд шуурхай ажиллаж байна. Сумдын мал эмнэлэг үржлийн газар, Засаг даргын тамгын газраасаа малчид энгэрийн тэмдэг, хувийн тамгаа авах юм.
-Урамшууллын мөнгө нь өнгөрсөн жилийнхээс бага байх юм. Энэ жил улсын хэмжээнд хэчнээн тонн ноос бэлтгэх вэ?
-2011 оны жилийн эцсээр улсын хэмжээнд 15.7 сая толгой хонь, 280 мянган толгой тэмээ тоологдож байсан. Энэ жил тоо толгой нь өссөн. Тухайлбал, хонь 2.5 сая, тэмээ 20 гаруй мянган толгойгоор нэмэгдсэн юм. Ноосны гарц урд жилийнхээс өндөр гарна. Үндэсний үйлдвэрүүд хэчнээн тонн ноос яаж худалдаж авахаас нийт хэдэн төгрөг урамшуулалд өгөх нь тодорхой болох юм.
-Хэнээс хэдэн кг ноос худалдаж авч байгаа бүртгэлээ хэрхэн хийдэг юм бол?
-Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 160 үйлдвэр бий. Үүнд орон нутагтаа эсгий хийдэг жижиг цехээс эхлээд үндэсний томоохон үйлдвэрлэгчид багтдаг. Тэгээд нэг суманд ноос худалдаж авах 2-5 төлөөлөгч томилон ажилууллах юм. Тэд орон нутгаас ноос худалдаж авахдаа гурван хувь баримт үйлддэг. Уг баримтынхаа хоёр хувийг нь тухайн малчинд өгнө. Малчин урамшууллаа авахдаа нэг хувийг нь сумынхаа Мал эмнэлэг үржлийн газарт өгөх ёстой. Ингэж байж урамшуулал авах нөхцөл нь бүрдэнэ. Энэ баримт нь аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт очдог. Харин ноос худалдаж авсан төлөөлөгчид үлдсэн баримт нь үйлдвэрлэгч, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Мал хамгаалах санд ирдэг. Тэгээд Мал хамгаалах сан хоёр талаас ирсэн баримтыг харьцуулж хянаад урамшууллыг нь олгож байгаа.
-Тэгэхээр ноосоо базаагаад авчихлаа гэхэд үйлдвэртээ ямар тогтолцоогоор татан авдаг вэ?
-Үүнийг үйлдвэрүүд өөрсдөө хариуцна. Жишээлбэл, Ховд аймгийн ноосыг аймгийн төвд нь төвлөрүүлээд Эрдэнэт рүү татна.
0 Сэтгэгдэл
2013.06.21
2013.06.21
























