Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Хувь тавилангийн ээдрээ” тэргүүлж, “Усны гудамж” удаалж явна
“Максима медиа” гэх компанийн судалгаагаар монголын олон ангит кинонууд Солонгос сериалыг ардаа орхиж байна. Боловсрол телевизээр гарч байгаа “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангитай, тогтмол цагт тогтмол дэлгэцээр гарч байгаа төдийгүй олон хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр хийгдсэн болоод солонгос киног ч давсан үзэгчтэй болжээ. “Усны гудамж” шууд драм хэмээх жанрын олон ангит кино эхлэхдээ маш дээгүүр буюу нэг ангийг 68 мянган хүн зэрэг үзсэн гэх мэтээр өгсөж явж байгаад “25 дугаар суваг” телевиз гаргахаа больсоноос хойш огцом буурчээ. Шалтаан нь бусад телевизүүд өмнө “25 дугаар суваг”-аар гарчихсан ангиудыг тавиад байгаатай холбоотой гэнэ. Гэхдээ сүүлийн хэд хоногт дахин дээшлэх шинж харагдаж байгаа юм байна. Мөн өгсөж уруудсан бас нэг шалтгаан нь “SBN” телевиз гаргаж байгаад зогсоод дахиад эхний ангиас нь эхэлсэн, “Royal” телевиз хааж орхисон нь шууд үзэгчээ алдсныг судалгаа харуулж байна. Үзэгчид олон телевизээр эрж, хайж үзэх тун дургүй байдаг ажээ.
“Максима” компани нь Оросын “TNS Media” компанитай хамтран тэдний заавар, зөвлөмжийн дагуу нийслэлийн иргэдийн телевиз үзэлтийн зан төлөвийн загварыг гаргах зорилготой 1,500 өрхийг хамарсан судалгааг хийж эхэлжээ. Тэдний сонгосон түүвэрт 100 айлын 400 орчим иргэн хамрагдаж, нийслэлийн 1,7 сая иргэнийг төлөөлж энд тэнд олон өөр насны олон нийгмийн хүрээг хамруулан байрлуулсан ажээ. 12 сая хүнтэй Москва хотыг 700 айл төлөөлж, ТҮС зохион байгуулагддаг бөгөөд ийм судалгаа яг үнэн гардаг ажээ. Пиплметр хэмээх иймэрхүү судалгааг үндэслэн бусад орны аж ахуй нэгжүүд ямар кино, ямар нэвтрүүлгэд рекламаа өгөх эсэхээ шийддэг байна. “Опра” зэрэг АНУ-ын нэвтрүүлгүүд яг ийм аргачлалаар тэрбумтан болсон байдаг байна. АНУ-д бол телевизийн мэдээ гардаг сэтгүүл болгон дээр долоо хоног тутамд ийм мэдээлэл нийтлэгддэг бөгөөд бэстселлэр гэдэг шиг бестватчэд гэдэг рейтинг нийтлэгдэг билээ. “Олдвол өлдөнө” гэж бид яридаг. Гэтэл бас шилээд сонгоод үзэж болдог цаг ирж байна. Энэ судалгаагаар “Хувь тавилангийн ээдрээ” тэргүүлж, “Усны гудамж” удаалж яваа нь бид Солонгос киног давах кино хийж болохыг харуулж байна.
goe kino shuu

0 Сэтгэгдэл
2013.06.21