Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Жоли Иорданийн дүрвэгсдийн хуаранд ажиллав

Холливудын алдарт од Брэд Пит шинэхэн киноныхоо нээлтийг хийн дэлхийг тойрох хугацаанд түүний эхнэр Анджелина Жоли өөрийн үүрэг болсон НҮБ-ын элчийн ажлаар Ойрхи Дорнодод ирээд байна. Жоли ядуурал туйлдаа хүрсэн, дайны халуун цэг болсон улс орноор нэг биш удаа явж байгаа билээ. Энэ удаад тэрээр Сирийн дүрвэгсэдтэй уулзахаар Иорданд ийн ирсэн аж.

Ямар ч гоёл чимэглэлгүй тун энгийн тэр л төрхөөрөө жүжигчин бүсгүй дүрвэгсэдтэй уулзаж, тэдний амьдралыг тэмдэглэж явна. Дайн гамшгаас болж Сирийн олон мянган хүүхэд үхэж үрэгдэж байгаа учраас тэрээр дэлхий нийтийн анхаарлыг энэ бүс нутагт хандуулахыг зорьжээ. Жоли “Ойрхи Дорнод үнэхээр хүнд нөхцөлд байна. Энэ оны сүүл гэхэд Сирийн хүн амын тал нь буюу 10 сая хүн өөрийн нутаг дэвсгэрээ орхин гарахад хүрэх нь” хэмээн ярьсан байна. Тэрээр энэ онд хийх хүмүүнлэгийн ажлаа Ойрхи Дорнодод үргэлжлүүлэхээр шийдсэн гэнэ. Хүнд хагалгааны дараахи Жолигийн энэ байдал олон хүний үлгэр дууриалал болж буй аж.

0 Сэтгэгдэл