Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Экспортолсон нефтийнхээ 40 хувиар өртгөө нөхдөг
Монгол Улс газрын тос экспортлогч орон болсон. Өнгөрсөн жил 1.8 сая баррель газрын тос экспортолж Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 332.3 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан тооцоо бий. Өнөөгийн байдлаар сард дунджаар 40 мянга гаруй баррель газрын тос экспортолж буй. Монгол нутагт 1990 оноос хойш газрын тосны хайгуулын ажил идэвхжсэн. Эдүгээ хайгуулын 21 талбайд 16 компани ажилладаг. Одоогоор нэг талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусч байгаа бол гурван талбайд олборлолт, 17 талбайд хайгуул хийж байна.
Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай “Петро чайна Дачин Тамсаг”, “Доншен” компани газрын тос олборлож экспортолж буй билээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос олборлож буй компани экспортолсон нефтийнхээ 40 хувиар өртгөө нөхөх учиртай. Үлдсэн нь гэрээнд заасан хувь хэмжээгээр улсын төсөвт ордог байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудын 25 хувь нь Монгол Улсын, 43.8 хувь нь БНХАУ-ын, үлдсэн 31.3 хувь нь бусад орны харъяалалтай юм.

0 Сэтгэгдэл