Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Лениний музейг суллаж өгвөл Үлэг гүрвэлийн музейг шуурхай байгуулна
Чингэлтэй дүүргийн шүүхээс Лениний музейн барилгыг МАН-аас авч төрийн өмчид албадан шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө, “Шүүхийн шийдвэр төр өөрийнхөө юмыг авах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Хариуцагч тал буюу МАН-ынхан шүүхийн шийдвэрийг одоогоор эсэргүүцэнэ гэж мэдэгдээгүй байна. Тэгэхээр хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа” гэсэн юм.
Шүүхийн шийдвэрийг МАН-д танилцуулжээ. МАН-ын зүгээс одоогийн байдлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа гэж байна. Хэрэв МАН-ынхан энэ барилгыг хүлээлгээд өгвөл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу барилгыг хүлээлцэж төрийн өмчид бүртгэхэд бэлэн байгаа гэдгээ Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдэгдэж байна.
Ийн МАН-ынхан байраа суллаж өгвөл аль болох түргэн шуурхай ажиллаж, засвар үйлчилгээ хийж, Үлэг гүрвэлийн музейг байгуулах болно гэдгээ ч холбогдох хүмүүс хэллээ.
Цаашлаад тус музейн үзмэрүүдийг бүртгэх ажлыг өмнөх бүртгэлтэй нь тулгаж хүлээж авах аж. Одоогоор үзмэрийг хүлээж авах бэлтгэл ажил хангагдаж байгааг хэллээ.

Д.Галхүү

0 Сэтгэгдэл
ТА НАР ҮНЭХЭЭР Л АРДЫН НАМ ЮМ БОЛ БИДЭНД ЭРГҮҮЛЭЭД ӨГЧИХ
хурдан өгөөч ХУВАЛЗУУДАА
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан