Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Соёл урлагийг хөгжүүлэх санг татан буулгав
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн Соёл урлагийг хөгжүүлэх сан”-г татан буулгаж, хөрөнгийг нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэхээр болжээ “Соёл урлагийг хөгжүүлэх сан” нь нийслэлийн хэмжээнд соёл урлагийг хөгжүүлэх, соёл, урлагийн ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор анх НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 109 дугаар тогтоолоор байгуулагджээ. 2008 оноос үйл ажиллагаа нь жигдэрч, тогтвортой ажиллаж байсан боловч 2009 онд Дээд шүүхийн шийдвэр гарч, интернэт, РС тоглоомын хэсгийг хүчингүй болгосноор орлого болон үйл ажиллагааны зардал бүрдүүлэх эх үүсвэргүй болж, зогсонги байдалтай ямар нэг үйлчилгээ үзүүлэлгүй өнөөдрийг хүрсэн байна.Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу дансыг нь хааж, төрийн санд үлдэгдлийг шилжүүлснээр үйл ажиллагаа нь дуусгавар болжээ. Иймд тус газрын дэргэд үйл ажиллагаа явуулж байсан “Соёл урлагийг хөгжүүлэх сан” татан буулгаж, үндсэн хөрөнгийг нийслэлийн Соёл, урлагийн газарт шилжүүлэх тогтоолыг Тэргүүлэгчид гаргалаа.
0 Сэтгэгдэл
























