Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Маргааш Төв шуудангаас Чингисийн өргөн чөлөө хүртэл замыг түр хаана
Тамирчдын өдөр маргааш тохиох гэж байна. 46 дахь жилдээ тэмдэглэх гэж буй тамирчдын өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэх юм байна.
Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсээд 90 гаруй жил болж байгаа юм. Энэ хугацаанд Монголын тамирчдын өдрийг 1957 оноос хойш тэмдэглэж ирсэн. Харин энэ жилийн Тамирчдын өдрийг онцгойлон тэмдэглэхээр шийдэж, бүх нийтийн гүйлт зохион байгуулахаар болжээ. Гүйлтэд зориулан Төв шуудангаас Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрээс Гандигийн гудамж хүртэлх замыг өглөөний 9-11 цагийн хооронд түр хаахаар болсон байна. Бүх нийтийн гүйлтэд ойролцоогоор мянга гаруй тамирчин оролцох төлөвтэй байна.
Мөн маргааш олимпын медальтнуудаас эхлээд ахмад, дунд болон өсөж яваа үеийн тамирчдын баярын жагсаал болж, тамирчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх аж. Энэ үеэр нум сум харваа, шагай харваа, сагсанбөмбөг, бейсбол, таеквондо зэрэг спортын төрлийн үзүүлэх тоглолт болох учир амралтын өдрөө сонирхолтой өнгөрүүлэхийг хүссэн хүмүүс төв талбайг зорьж болох нь.
Тамирчдын өдөр маргааш тохиох гэж байна. 46 дахь жилдээ тэмдэглэх гэж буй тамирчдын өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэх юм байна. Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсээд 90 гаруй жил болж байгаа юм. Энэ хугацаанд Монголын тамирчдын өдрийг 1957 оноос хойш тэмдэглэж ирсэн. Харин энэ жилийн Тамирчдын өдрийг онцгойлон тэмдэглэхээр шийдэж, бүх нийтийн гүйлт зохион байгуулахаар болжээ. Гүйлтэд зориулан Төв шуудангаас Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрээс Гандигийн гудамж хүртэлх замыг өглөөний 9-11 цагийн хооронд түр хаахаар болсон байна. Бүх нийтийн гүйлтэд ойролцоогоор мянга гаруй тамирчин оролцох төлөвтэй байна.
Мөн маргааш олимпын медальтнуудаас эхлээд ахмад, дунд болон өсөж яваа үеийн тамирчдын баярын жагсаал болж, тамирчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх аж. Энэ үеэр нум сум харваа, шагай харваа, сагсанбөмбөг, бейсбол, таеквондо зэрэг спортын төрлийн үзүүлэх тоглолт болох учир амралтын өдрөө сонирхолтой өнгөрүүлэхийг хүссэн хүмүүс төв талбайг зорьж болох нь.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
























