Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Зөв бодлого сайн судалгаанд үндэслэдэг

Дэлхийн эдийн засгийн ухааны акулууд Монголд чуулж байна. Маргааш, нөгөөдөр “Эдийн засгийн судалгааны хоёрдугаар форум” болох юм. МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас зохион байгуулж буй форумаар эдийн засгийн судалгааны асуудлыг голлон хөндөх ажээ. Ажил эрхлэлт, цалин, эдийн засгийн тодорхойгүй байдал, хөрөнгийн үнэ цэнэ, хэрэглээний экономикс болон эдийн засгийн онолын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулна.
Үндсэн дөрвөн салбар хэлэлцүүлгийг олон улсад танигдсан эдийн засгийн судлаачид илтгэл тавьж нээхээр болжээ. Тухайлбал, АНУ-ын Рочестерийн их сургуулийн дэд профессор Ионсан Чан. Ричмондын төв банкны зөвлөх, дэлхийн эдийн засагчдаас шилдэг тавд үнэлэгддэг туршлагатай нэгэн. Хоёр дахь зочин Нажи Можан нь АНУ-ын Луйзана мужийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч. Америкийн эдийн засгийн судалгааны үндэсний хорооны судлаач, мөн л дэлхийн шилдэг эдийн засагч. Харин АНУ-ын өмнөд Методист их сургуулийн профессор Шломо Вебэр нь Олон улсын валютын сангийн зөвлөх, Глобал сангийн сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн ажээ. Дээрх гурван эрхмээс гадна Дани, АНУ, Канад, Солонгос, Турк, Японы шилдэг эдийн засагчид форумд оролцоно.
Манай улсад эдийн засгийн анхны форум 2010 онд зохион байгуулж байжээ. Үүний үр дүнд Монголын эдийн засагч залуус хилийн чанад дахь нэгдэл, бүлэгтэй холбоо тогтоож чадсан аж. Харин хоёр дахь форумаар судалгааны ажлыг голлон авч үзэж буй нь хэд хэдэн ач холбогдол, зорилготой хэмээн зохион байгуулагч нар хэллээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал Б.Отгонтөгс “Аливаа эдийн засгийн урт хугацааны стратеги, бодлого нь судалгаанд суурилдаг учраас Монголд энэ төрлийн судалгааг сайжруулах шаардлагатай” гэлээ. Нөгөө талаас “Эдийн засагчдын сургалт, арга зүй нь судалгаанд суурилж байх ёстой гэх олон улсын шаардлага нэвтрүүлэхэд ч хоёрдугаар форум ач холбогдолтой” гэж МУИС-ийн Эдийн засгийн Онолын тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэг ярив. Түүнчлэн эдийн засгийн судалгааг сайн хийх нь тухайн багш, сургуулийн нэр хүндэд сайн нөлөөтэй. Нөгөөтэйгүүр хичээлийн агуулга ч тогтмол шинэчлэгддэгээрээ эерэг үр дүнтэй гэж Канадын Конкордиагийн их суругуулийн багш, доктор Д.Лхагвасүрэн онцоллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан