Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ажилтай, орлоготой залуус хөдөө орон нутагтаа очиж ажиллана

Зуны амралтаараа хөдөө орон нутагтаа очиж ажиллах оюутан залуучууд өнөөдөр ажлын үнэмлэх, тугаа гардан авлаа. Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран зохион байгуулж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн үр дүнд өнөөдөр хөдөө орон нутагтаа очиж зуны амралтаараа цалинтай ажиллах, орон нутгийнхаа бүтээн байгуулалтанд гар бие оролцох оюутан залуус тодорлоо. Энэхүү хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр  МЗХ-ны төв байрны өмнөх талбайд болсон юм. Хөтөлбөрийн нээлтэд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Хөдөлмөр  эрхлэлтийн  бодлогын  хэрэгжилтийг  зохицуулах  газрын дарга Д.Хадхүү, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд болон уг хөтөлбөрт хамрагдаж ажилд орсон оюутан, залуучууд оролцлоо.

Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “МЗХ нь 92 жилийн түүхтэй 21 аймаг, 9 дүүрэгт  салбар зөвлөлтэй, залуучуудын асуудал мэргэжлээрээ нэгдсэн 17 хороотой залуучуудын төв байгууллага билээ. Бид 2012 оноос үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, залуучуудын дуу хоолойг олон нийт, төр болон бүхий л салбар хүргэх, эргээд аливаа үйл ажиллагаанд залуучуудыг татан оролцуулах, тэдний нийгмийн идэвхи, оролцоог сэргээхээр “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Цагийн ажил, Ажлын гараа, Сумын залуус зэрэг гурван төсөл хэрэгжинэ. Оюутан залуус маань амралтаараа сум руугаа амрахаар явдаг. Тэдний амралтын саруудыг үр бүтээлтэй, нутаг орныхоо залуусыг идэвхижүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үүрэгтэй дээрх төслүүдийг хэрэгжүүлнэ. Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам санхүүжүүлж байгаа. Хөтөлбөрт нийт 1300 гаруй залуус хамрагдаж, ихэнх нь орон нутагтаа очиж, ажлаа эхлүүлсэн байна” гэв.

Хөдөө орон нутгийг зорих “Ажлын гараа” төсөлд хамрагдсан оюутан залуучууд сумдад байгаа залуусыг нийгмийн идэвхтэй амьдралд уриалан компьютерын, англи хэл, эрүүл мэндийн сургалтанд хамруулах аж. Эдгээр хүүхдүүд долдугаар сарын 10 гэхэд нутагтаа очиж ажлаа эхлүүлсэн байх ёстой гэнэ.

Харин “Сумын залуус” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 21 аймгийн 331 сумдад өвөлжөө барих юм байна. Харин хотод байгаа оюутнуудын хувьд авто зам, барилга, засал чимэглэл, зөөгч, асрагчийн ажил хийх сонирхолтой байгаа хэмээн анкетаа бөглөж өгсөн байгаа юм байна. Одоогоор 30-40 оюутанг ажлын байраар хангаад байгаа гэнэ. Харин дараагийн ажил хийх хүсэлтээ ирүүлсэн хүүхдүүдийн хувьд ажлын байрны захиалагч нартай хамтран тохирч ажил олгохоор ажиллаж байгаа гэнэ. Дашрамд дурдахад G-mobile-ынхан хөдөө орон нутагт ажиллахаар илгээгдэж байгаа эдгээр залуучуудаа дэмжин, интернетийн үнэгүй эрхээр хангаж байгаа юм байна.
 

0 Сэтгэгдэл
ямар гоё юм бэ манай ангийн хэд хэдэн залуу энэ хөтөлбөрт хамрагдсан байна лээ дандаа ийм ч ажил хийлээ ингэлээ тийм ч хүнтэй танилцсан гээд л зуныг их бүтээлч өнгөрүүлсэн юм билээ, найзуудаараа бахархаж байна
Хамгийн их уншсан