"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Хуучин “Жанжин клуб” шинэ театр болно
Гээндээ ч юм уу, гоондоо ч юм уу бидэнд нэг муухай зан байх шиг ээ. Энэ нь, нэгийг үзээд нөгөөг мартдаг. Саяхан л Монголын түүхэнд гавьяатай хүн учраас цагаан дээлт Дамдины хүү Сүхбаатарын төрсөн гэр болон тоглож өссөн газрыг нь хамгаалъя, түүхийн цогцолборт газар болгоё хэмээн Амгалан орчмын түүнтэй холбоотой бүхий л газрыг түүхэн дурсгалт газар болгохоор холбогдох албаныхан ярьж байсансан. Гэвч өдгөө түүний нэрээр нэрлэгдсэн клубийг нураан шинээр сүндэрлүүлэхээр барилгын ажлыг нь эхлүүлж байна.
Хэдэн жил хүний гар хүрээгүй барилгыг нураалгүй яахав дээ гэж уншигч та хэлж магадгүй. Гэхдээ нийслэлд өдгөө хуучны гэх түүхэн цаг үеийг санагдуулах барилга байшин тун цөөхөн үлдсэн болохоор л харамсах сэтгэл төрсөн хэрэг. Үнэндээ, 1921 онд ардын хувьсгалын ялалтын дараа жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар эл клуб байгуулагдан, жанжин, гэргий Янжмаагийн хамт анхны суртал номлогчоор нь ажиллаж байсан гэдэг. Ингээд цагийн аяст элэгдсэн эл барилгыг 1962 онд нураан өнгө төрхийг нь өөрчилсөн гэж архивын баримтанд тэмдэглэгдэн үлджээ. Харин 1924 онд урлаг соёлын клуб болон С.Буяннэмэхийн “Сандо амбан” зохиолоос сэдэвлэн найруулсан “Ойрхи цагийн товч түүх” жүжгийг тавьсан байдаг. Ийнхүү Монголын орчин үеийн уран зохиолын охь, дээж болсон олон сайхан жүжиг энэ театрын тайз дээр амилж, энэ л байшингаас алтан үеийн олон жүжигчин төрөн гарсан.
Нэг үгээр хэлбэл, “Ардын үлгэр жишээ” нэрээр үйл ажиллагаа явуулж байсан эл клуб Монголын түүхийн бүтэн зууны бичээс байсан гэж хэлж болохоор. “Нэгэнт өнгөрсөн зүйл, одоо яая гэхэв” гэж халаглах гэсэндээ бус бид өнгөрсөнд хийсэн алдаагаа эдүгээ давтаж байгаа юм биш биз дээ гэж сануулах гэсэн хэрэг. Магадгүй, цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн цаг үеэ дагаад элэгдсэн байшинг шинэчлэх үе нь ирсэн байж мэдэх л юм. Манай сурвалжлах баг тус клубийг зорин очвол барилгын ажил нь эхэлчихсэн, ид өрнөж байв. Гүйцэтгэгч компанийнхны хэлж буйгаар шинэ өнгө төрхтэйгөөр босох Жанжин клуб 500 хүний суудалтай, шинэ, тохилог театр болох гэнэ. Түүгээр ч зогсохгүй жинхэнэ утгаар нь урлаг соёлын байгууллагын барилга барихаар их л хичээж байгаагаа учирлав. Харин ойр хавийн иргэдийн хувьд “Шинэ клуб баригдана гэсэн. Хуучных нь барилга ч муудсан байсан л даа” хэмээв.
Урлагт хайртай бүхний сэтгэлд тамгалагдан үлдсэн эл барилга шинэ өнгө төрхтэй болох нь. Гэхдээ хуучны төрхийг нь хадгалан орчин үедээ баривал өөр байх л даа. Өөрийнхөөрөө ухаж сэтгэхэд эл барилгыг байгаагаар хадгалж эсвэл бүр анхных шиг нь засч тохижуулан хуучны жүжгүүдийг сэргээн найруулж тавьдаг байсан бол жинхэнэ утгаараа соёлын өв болон үлдэх байсан ч юм уу.
Ямартай ч, 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр босч буй эл барилга урлагийн авьяастнуудад ээлээ өгөг. Бас тэдний урлагийн амжилтыг хөтлөгч байгаасай билээ.

0 Сэтгэгдэл
das
тэр хавын хүмүүс энэ клубтээ ч нэг сайн бүжиглэдэг юм байна лээ яг 80-90оны үе шиг санагдсан шүү
2013.07.05