Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 2025 онд 507.1 тэрбум төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлжээ.
Дээрх орлогыг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэсэн бөгөөд нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөгт хүрч нэмэгдлээ гэж ГБХНХЯ-наас мэдээлэв.
Та өөрийн нэрийн дансны үлдэгдлийг шалгах бол:
И-Монголиа апп дахь Профайл цэс рүү нэвтэрч- Төрд байгаа миний мэдээлэл хэсэгт дарж, "Чингис хаан" үндэсний баялгийн санг сонговол таны хуримтлалын дансны мэдээлэл харагдана. Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийн тань мэдээлэл орсон байх болно.




























