Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ц.ДАШДОНДОГ: АЖИЛЛАСАН ЖИЛЭЭ НӨХӨН ТООЦУУЛАХААР 230 МЯНГАН ИРГЭН БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт ирэх сарын 1-нд дуусна. Тиймээс энэ ажлын явцын талаар НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Дашдондогоос тодрууллаа.

-Ажилласан жилийг нөхөн тооцох хууль ирэх сарын 1-нд дуусна. Өнөөгийн байдлаар хэдэн иргэн хамрагдаад байна вэ?

-Одоогийн байдлаар 230 гаруй мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүртгүүлээд байна. Иргэдэд энэ талын мэдээллийг бид өөрийн байран дээрээ болон “Мобиком” компанитай хамтран 400-500 хүнд мессэжээр явуулсан.
-Мэдээллийн төвд ирсэн иргэдийн яриагаар Үндэсний архивын газраас байгууллагатайгаа холбоотой бичиг баримт хайгаад олсонгүй гэж ярьж байна. Энэ тохиолдолд яах вэ?
-Хуулиар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг хуульчлан заасан. Манай байгууллагын зүгээс нэхээд байгаа юм биш шүү дээ.  Гол нь, тухайн байгууллагад ажилласан хугацаагаа шүүхээр тогтоолгосон баримт бичиг, татан буугдсан бол хэдэн онд гэдэг нь тодорхой байх ёстой. Түүнчлэн өөрөөс үл хамаарах байдлаар ажлаас халагдсан нь үнэн эсэх, өнгөрсөн хугацаанд яагаад ажилгүй байсан вэ гэдгээ л иргэн бичгээр нотлох хэрэгтэй байна. Тийм учраас л хуульд заасан бичиг баримт авчрахыг шаардаад байгаа юм. Яахав. Аж ахуйн нэгж нь татан буугдсан тогтоол нь олдохгүй байна гэдэг. Тиймээс манай байгууллага иргэдийн эрэл хайгуулд тус нэмэр болох үүднээс өөрийн вэб сайтдаа 1990-1995 онд татан буугдсан байгууллагууд болон Үндэсний архивын газрын архивт хадгалагдаж буй мэдээллийг оруулсан байгаа.
-1990-1995 онд Монгол Улс зах зээлийн үед шилжчихсэн төрийн өмчийн байгууллагууд дэнчигнэж байсан үе. Тэгэхээр тэр ороо бусгаа үед архив хөтлөлт сайн явж байсан юм бол уу?
-Тэр үед чинь нийслэл, аймагт өмч хувьчлалын газар гэж байсан. Тиймээс тухайн үед төрийн байгууллагуудыг хувьчилсан талаархи мэдээлэл архивын газарт архивлагдсан  байх ёстой. Нөгөөтэйгүүр, том үйлдвэрүүд татан буугдсан тухай баримтууд хамт олны хурлаар шийдэгдсэн байдаг. Тэгэхээр баримт материал нь байх ёстой.
-Эргэж буцах тохиолдол хэр гарч байна вэ. Хугацаа давчуу үлдлээ шүү дээ?
-Манай байгууллагын татан буугдсан материал нь олдохгүй байна гэж эргэж ирэх нь бий.
Зарим байгууллага 100 хувь материалаа архивт өгсөн гэж баталгаатай хэлж чадахгүй. Ямар ч гэсэн байгууллага өөрчлөгдөнгүүт баримт материалаа наашаа цаашаа зөөсөн гэсэн ам дамжсан яриа бий. Гэхдээ сайн хайвал гарч ирдэг. Тийм учраас иргэд энэ үлдсэн хугацаанд өөрийн буруугаас үл хамаарах байдлаар 1990-1995 онд ажилгүй байсан гэдэг нотлох баримтаа авчрах ёстой. ЦЕГ, Улсын архивын газар, УБЕГ, ШШГЕГ гээд төрийн байгууллагууд хамрагдах ёстой иргэдийг нь хамруулчих юмсан гэсэн сэтгэлээр ажиллаж байна.
-Энэ хуульд хамрагдах иргэн хорих ял эдлээгүй байна гэж заасан байсан. Яагаад ийм  шалгуур оруулсан юм бол?
-Ер нь, хорих ял эдэлсэн хүн хамрагдахгүй байгаа. Тэр хүн тухайн үед ажлын найман цагаар ажиллаагүй, тусгайлсан орчинд хоригдож байсан. Аль ч оронд ийм жишиг байдаг. Харин өнөөдөр хоригдож байгаа бол манайх ШШГЕГ-аас баримт бичгийг нь аваад 500 төгрөгийн хөлстэйгээр тэр хүний өмнөөс бүх ажлыг нь хийж өгч байна.
-Энэ хуулийн хүрээнд нийгмийн даатгалаа нөхөн тооцуулахаар болсон иргэдийн тэтгэвэр хэзээ бодогдож эхлэх үү?
-1995-2000 оны хооронд шимтгэл  төлсөн жил нь тасарсан иргэн энэ хооронд төлөх шимтгэлээ  өөрөө төлнө. Тэгэхдээ тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 10 хувийг нь төлөх ёстой.
Өөрөөр хэлбэл, нийт зургаан жилийн шимтгэл 78120 төгрөг тушаана гэсэн үг. Тодруулбал, 1995-2000 оныг дуустал хугацаанд төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1995-1998 оны долдугаар сарын 1-нийг хүртэл 9600 төгрөг, 1998 оны долдугаар  сарын 1-нээс 2000 оны аравдугаар сарын 1-нийг хүртэл 12000 төгрөг, 2000 оны аравдугаар сарын 1-нээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 18000 төгрөгөөр тооцож, нэг удаа бүтэн хэмжээгээр нөхөн төлүүлэх юм. Харин энэ улсуудын тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох асуудал 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс шийдэгдэнэ.  
Яагаад гэвэл, 2013 онд тэтгэвэр тогтоолгох нас нь хүрсэн ч, нийгмийн даатгалын санд хөрөнгө мөнгө нь төсөвлөгдөх учиртай. Тиймээс 2014 оноос хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх үүснэ гэж ойлгох хэрэгтэй.
Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан