Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Улаанбаатар хотоор аялуулах “City tour bus” үйлчилгээнд гарлаа
Монгол наадам үзэхээр гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн ид ихэсдэг энэ цагаар гадаад дотоодын жуулчдыг хүлээн авч, тэднийг аялал жуучлалын байгууллагуудтай холбож өгөх, гадаадын төдийгүй дотоодын жуулчиддаа аялалын мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой “Жуулчдад зориулсан мэдээлэл сурталчилгааны төв” өнөөдөр үүд хаалгаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нар оролцсон юм.
Тус төв салбарынхаа мэргэжилтнүүдийг сургах 40 хүний багтаамжтай иж бүрэн сургалтын танхимтай үйл ажиллагаагаа эхэлж байгаа бөгөөд нийслэл хотын жуулчны үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг бүх шатны сургалтад хамруулах, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах аж.
Мөн энэ төв аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын нэгэн адил “City tour bus” буюу тойрон аялалын автобусны үйлчилгээ үзүүлж, жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулах аж.
Монгол наадам үзэхээр гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн ид ихэсдэг энэ цагаар гадаад дотоодын жуулчдыг хүлээн авч, тэднийг аялал жуучлалын байгууллагуудтай холбож өгөх, гадаадын төдийгүй дотоодын жуулчиддаа аялалын мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой “Жуулчдад зориулсан мэдээлэл сурталчилгааны төв” өнөөдөр үүд хаалгаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нар оролцсон юм.Тус төв салбарынхаа мэргэжилтнүүдийг сургах 40 хүний багтаамжтай иж бүрэн сургалтын танхимтай үйл ажиллагаагаа эхэлж байгаа бөгөөд нийслэл хотын жуулчны үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг бүх шатны сургалтад хамруулах, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах аж.
Мөн энэ төв аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын нэгэн адил “City tour bus” буюу тойрон аялалын автобусны үйлчилгээ үзүүлж, жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулах аж.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл
























