Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Эрхүүд монгол залуу амиа хорлож нас барлаа
ОХУ-ын Эрхүү хотын Горькийн гудамжин дахь 8 давхар барилгын оройд нэгэн эр гараад хашгичиж байхыг хүмүүс үзжээ. Түүний хашгирч байгаа үгнээс нь “паспорт”, “документ” гэсэн үгнүүдийг л тэд ойлгосон байна. 40 орчим насны тэр хүн харайх гэж байгаа дүр үзүүлээд, арай нэг харайчихгүй байж. Хүмүүс түүнийг хятад барилгачин гэж бодож байсан байна.


Нутгийн иргэн Сергей:
-Энэ барилга дээр азийн ажилчид ажилладаг юм. Энэ дээр суугаа хүн эхлээд ямар нэгэн бичиг баримт паспорт шаардаад байсан. Тосох брезент авчрахгүй бол үсэрчихэж мэднэ гэсэн байна.
Төд удалгүй цагдаагийнхан ирж гудамжийг хааж Дотоодыг хамгаалах газар, Онцгой байдлынхан ч ирсэн байна.  Түргэн тусламж, сэтгэлзүйч, гал сөнөөгч гээд ер нь л хавийнхан л цуглаж. Сэтгэлзүйчид түүнтэй орчуулагчаар дамжуулан харьцаж, үсрэхгүй байхыг ятгажээ. Тэгэхнээ тэр нь хятад биш харийн монгол хүн байсан байна.  
Яг одоо сэтгэлзүйч, бусад албаныхан тэр монголтой хэлэлцээ хийж байна хэмээн baikal-daily.ru сайтад бичжээ. Тэр яагаад ингэж барилга дээрээс үсрэх гэж байгаа, хэн гэдэг болохыг тогтоож байна.

Энэ бол өчигдөр манай сайтын дамжуулсан мэдээлэл. Тэгвэл өнөөх монгол залуу амиа хорлосноор энэ эмгэнэлт хэрэг өндөрлөжээ.
Тэрээр тус хотод бөөний худалдаа эрхэлдэг нэгэн байж байгаад гэр бүлийнхэндээ туслах боломжгүй болсон уу амиа хорлоход хүрсэн гэж тус нутгийн цахим мэдээллийн хэрэгслүүд бичиж байгаа юм. Эрхүүгийн Онцгой байдлын туршлагатай мэргэжилтэн Богдан Васильев гурав орчим цаг ярилцаж түүнээс хэдэн алхмын зайтай байсан ч тус болсонгүй. Тэрээр “Надад Оросод гомдох шалтаан байхгүй. Би гэр бүлдээ тусалж чадахаа байлаа” гэж байсан аж. Аврагчид түүн рүү олс шидсэн ч тэрээр гуравдугаар давхарт унаж ухаан оролгүй байсаар эмнэлэг явах замдаа нас баржээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан