Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Арьс ширний үйлдвэрлэлээ дэмжлээ

Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулах, арьс, ширний үйлдвэрүүдэд технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахад “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахдаа бүтээгдэхүүн худалдан авагч талын хөрөнгө оруулалт оролцуулах, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Улсын хэмжээнд арьс шир боловсруулдаг 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 170 гаруй үйлдвэр ажиллаж байгаа ч жилд бэлтгэдэг 10.3 сая ширхэг арьс ширний 25.8 хувийг л үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж байна. Бусдыг нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийж өмнөд хөрш рүү экспортолж, дотооддоо нэмүү өртөг бүтээх нөөц бололцоогоо алдаж буй. Үндэсний үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгөгүйгээс түүхий эдээ хангалттай нөөцөлж чаддаггүй, улмаар бүрэн хүчин чадлаа ашиглахгүй 5-6 cap сул зогсдог байна. Энэ салбарын үйлдвэрүүддээ дэмжлэг үзүүлэн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр улс орны нийгэм эдийн засагт чухал хувь нэмэр оруулах тооцоо гарч байгаа юм.
Манай улс арьс ширний үйлдвэрлэлийн салбартаа дэлхийд арьс ширний технологиор тэргүүлдэг Итали, Испани, Турк орноос технологи дамжуулна. 2016 он гэхэд 10.3 сая арьс ширэн түүхий эдийнхээ худалдан авалт, боловсруулалтыг 100 хувь өөрсдөө хийж, үүнээс 80 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгоод үлдсэнийг нь хагас боловсруулан экспортолно. Нийтдээ 1.01 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж 24.7 мянган ажиллагсадтай, экологид ээлтэй орчин үеийн техник, технологитой, улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжих боломжтой гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийжээ.

0 Сэтгэгдэл