Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Эмзэг бүлгийн иргэд хүнсний ногоогоо тарих газартай боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн насны иргэд, эрхэлсэн ажилгүй залуус гээд нийгмийн эмзэг давхрагын 1050 иргэн хэрэгцээнийхээ хүнсний ногоог тариалах, хажуугаар нь худалдан борлуулж, амьдралдаа нэмэр болгох хувийн газартай боллоо.  Тэдэнд ногоо тарих зориулалт бүхий газрыг нийслэлийн захиргаанаас өгч байгаа юм. Дээрх иргэдийг  тус бүр 20 хүнтэй 53 бүлэгт хувааж, нийт 53 га газрыг эзэмшил болгон хуваарилан өглөө. Ингэснээр иргэд хүссэн хүнсний ногоогоо тариалж, амьдрал ахуйдаа ашиглах боломжтой болж байна. Өнөөдөр 53 бүлгийн ахлагч газрынхаа эрхийн бичгийг албан ёсоор гардаж авлаа. Тэд газартаа зөвхөн өөрсдийн хэрэгцээний ногоог тариад зогсохгүй, хэрэгцээнээс илүү гарснаа худалдан борлуулж, орлого олох ч боломж нээлттэй юм.
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн газраас хоёр дахь жилдээ “Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттай газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр” зохион байгуулж байгаа нь энэ юм.

Ж.Балжинням

   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан