Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Италийн мэс засалч хүний толгой шилжүүлэн залгахад бэлтгэж байна
Италийн Турины Их сургуулийн доктор Серхио Канаверо нэгэн шинэ өгүүлэлдээ хүний толгойг шилжүүлэн залгаж болно гэж бичжээ. Ийм мэс заслын хамгийн гол бэрхшээл нь мэдрэлийн эс, нугасыг, хэрхэн холбох вэ гэдэг л байсаар ирсэн. Харин Канаверогийн бичсэнээр бол эм бэлдмэл, технологи өндөр хөгжсөн өнөө цагт ийм мэс засал хийх нь боломжтой, бодит зүйл болжээ.

Серхио Канаверо өөрийнхөө бүтээлд 1973 онд сармагчны толгойг өөр амьтны биед шилжүүлэн суулгаж байсан Роберт Уайтын туршилтыг гол болгосон байна. Канавщеро Surgical Neurology International сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ ийм мэс заслыг хэрхэн хийх аргачлалаа тун нарийн бичжээ. Мэдрэлийн эс, нугасыг найдвартай холбоход ашиглах эм бэлдмэлээ ч тоочиж ингэснээр мэс засал амжилттай болно гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна. Тэр “Мэдрэлийн эс, нугасыг нь амжилттай холбож чадвал толгой шинэ биеэ удирдаж чадна” гэжээ. Ийм оролдлогыг хагас зууны тэртээ оросын мэс засалч хийж нохойн толгойг шилжүүлэн туршиж байсан юм.

Лавлах. Оросын эрдэмтэн Владимир Демихов /1916-1998 / эрхтэн шилжүүлэн суулгах ажлын эхлэлийг тавьсан. Дэлхийд анх удаа 1937 онд хиймэл зүрх шилжүүлэн суулгасан эрдэмтэн.
1954 онд Демихов хоёр нохойны толгойг мэс заслын аргаар сольж суулгаж байсан. 15 жилийн хугацаанд 20 орчим нохойны толгой шилжүүлэн суулгахад тэд нь нэг сар хэртэй хугацаагаар амьдарч байсан юм.


1954 онд Демихов хоёр нохойны толгойг мэс заслын аргаар сольж суулгаж байсан. 15 жилийн хугацаанд 20 орчим нохойны толгой шилжүүлэн суулгахад тэд нь нэг сар хэртэй хугацаагаар амьдарч байсан юм.
0 Сэтгэгдэл
eooy
Zuw zugeer amitadiig ingej tamlaj bdg hun torolhton bol mohoj bwl taarsan hognuudshdee. Ewii gemgui amitanii orond. Hun alsan tsural ***** metiin yumnuudiig turshiltand oruulwal taarna
2013.12.26
























