Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Орон сууцны зээлд 3800 иргэн хамрагджээ

Долоо хоног бүрийн даваа гарагт шинэчлэлийн Засгийн газраас монгол орны өнцөг булан бүрт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийдэг уламжлалтай болсон билээ. Энэ удаагийн ээлжит хуралд сайд нар хариуцсан салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлынхаа явцыг танилцуулсан юм. Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд тавьж буй 267 км төмөр замын ажил 26.9 хувьтай байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногоос дөрвөн хувиар ахисан үзүүлэлт гэнэ. Энэ жил зургаан аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор болсон. Уг ажлын хүрээнд Баянхонгор аймгийн замыг энэ сарын сүүлээр улсын комисст хүлээлгэж өгөх юм байна. Одоо тус замын тэмдэг тэмдэглэгээг хийж буй гэсэн. Мөн Дорноговь, Дундговь аймгийн замыг ирэх найм, есдүгээр сард ашиглалтад оруулах аж. Хөвсгөл аймгийн замын ажил зогсч, тендерт шалгарсан БНСУ-ын компанийн гэрээг цуцлахаар болоод байсан ч тус компанийн удирдлагууд энэ ондоо багтааж замаа ашиглалтад оруулна хэмээн учирласан тул хоцорсон ажлаа нөхөж хийхэд 20 гаруй хоногийн хугацаа өгчээ. Тэд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэвэл гэрээг нь цаашид сунгах юм байна.
Нийслэлийн 33 хэсэгт дөрвөн замын уулзвар хийх “Гудамж” төслийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа. Салбарын сайд нь ажлын явцынхаа талаар “Өнгөрсөн долоо хоногт Дарь-Эхийн болон АПУ-гийн хойд талын замыг дөрвөн замын уулзвар болголоо. Өнөөдрийн байдлаар дөрвөн хэсэгт замын уулзвар хийхээр ажиллаж байна. Үүнээс гадна нэмж хоёр газрыг дөрвөн замын уулзвартай болгоно” гэв. Нийслэлд дулааны эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа учир цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, зарим газарт шинээр станц барихаад болоод байгаа. Харин Амгалангийн дулааны станцыг барихад газар чөлөөлөх асуудал багагүй маргаан дагуулж буй. Энэ талаар Эрчим хүчний сайд М.Сономпил “ТЭЦ-III цахилгаан станцын гэрээг эцэслэн шийдвэрлэсэн. Ирэх арванхоёрдугаар сарын 1 гэхэд тус станцыг 50 мгВ-аар өргөтгөнө. Харин Амгалан дулааны станцыг барих газрыг чөлөөлөхөд 16 тэрбум төгрөг шаардлагатай байгаа” гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийг жилийн найман хувийн хүүтэй орон сууцны /эдийн засгийн өсөлтөөс хамааран +1, -1 хэлбэлзэнэ/ зээлд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар банкны зээлээр орон сууцтай болсон 13 орчим мянган иргэн найман хувь руу шилжсэн байна. Түүнчлэн шинээр 3800 гаруй иргэн байрны зээлд хамрагдсан аж. Орон сууцны 155 компани барилга угсралтын ажил хийж байгаагаас “Жигүүр гранд”, “Эко констракшн” үнээ үндэслэлгүй нэмсэн учир хөнгөлөлттэй зээлээс хасах талаар ярилцаж байгаа гэнэ. Тэд орон сууцны ам.метр тутамдаа 300-гаас дээш мянган төгрөгөөр үнээ нэмсэн байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн “Тухайн компани орон сууцныхаа нэг ам.метр талбайг 300 мянга дотор нэмбэл хэвийн гэж үздэг. Харин түүнээс дээш төгрөгөөр нэмбэл үнэ хөөрөгдсөн гэсэн үг” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Барилгын материалын үнийг бууруулж, хөнгөлөлттэй зээл өгч байхад орон сууцны үнэ нэмэгдэх ёсгүй. 300 мянган төгрөг гэж та юу яриад байна” хэмээн бухимдав. Нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын хувьд өнгөрсөн жилээс хийж эхэлсэн 22-ын товчооны замын ажил дуусч байгаа аж. Энэ тухай хотын мэр Э.Бат-Үүл “Хүй долоон худагийн замын ажил дууссан. Сэлбийн хос гүүрний хойд талынх нь гүүр маргааш /өнөөдөр/ нээгдэнэ. Офицеруудын ордон хүртэлх замын хучилтыг дууссан” хэмээн Ерөнхий сайдад ажлаа тайлагнасан юм.

0 Сэтгэгдэл