Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“үений төв”-ийн хагалгааны мөнгө хувийн дансанд ордгийг таван жилийн дараа илрүүлэв

Мэргэжлийн хяналтын ерөн­хий газрын даргын зөв­лөлийн хурлаар улсын болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 24-нийг хүртэл 89 байгууллагыг хамруулсан эл шалгалтаар 29 эмнэлэг түрээсийн байранд, гурав нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ.

Уг нь, эрүүл мэндийн үйл­чил­гээ явуулах бай­гууллагын жу­рамд зааснаар байр сууц, хүн хүчний шаард­лага хан­гаа­гүй эмнэлэгт тусгай зөвшөөрөл олгох ёсгүй  аж. Гэтэл эмнэлгүүд зөвшөөрөл авахдаа шаардлагын дагуу байранд байдаг ч хожим нь нүүчихдэг нь ийм асуудал үүсгэхэд хүргэдэг гэнэ. Эмнэлгүүдийг эрсдэлээр нь ангилахад, нийт эмнэлгийн 42 хувь нь их болон дунд эрсдэлтэй гэж үнэлэгдэж.
Түүнчлэн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлгүй нэг эмнэлэг ажиллаж байсан бол зөвшөөрлийн хугацаа нь дууссан гурван эмнэлэг гарч ирсэний хоёр нь улсынх аж. Өөрөөр хэлбэл, хувийнх, хувьсгалынх ч бай дурын шүдний эмнэлэгт очиход халдвар авахгүй гэх баталгаа байхгүй болсныг мэргэжлийн хяналтынхан хэлж байлаа. Ер нь, шүдний эмнэлгүүдэд бүтэц, үйл ажиллагааных нь стандартыг тогтоож өгөөгүйгээс энэ мэт “мөнхийн асуудал”  ундарсаар байгааг сануулж, стандарт тогтоох хэрэгтэй хэмээсэн.

Нөгөөтэйгүүр, төрийн ачаанаас хуваалцана гэсэн сайхан нэрийн ард улсын эмнэлгийн барилгыг хэтэрхий олон хувийн хэвшилд түрээслүүлж байгаа нь хууль бус гэнэ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд нэгдүгээр эмнэлэг байраа түрээслэн 110 гаруй сая төгрөгийн ашиг олжээ. Түүнчлэн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 193 эмнэлгийн үйл ажиллагааг шалгахад яаралтай тусламжийн үйлчилгээний эмч, сувилагчдын 85 хувь нь энэ чиглэлээрээ нарийн мэргэшээгүй байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй хариуцлага, сонор сэрэмжийг шаарддаг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Сүрьеэгийн тандалт судалгааны алба”, “ДОХ, бэлгийн замын халдварт өвчин тандалт судалгааны алба”-д мэргэжлийн бус хүн олон ажиллаж байсан нь илэрсэн байна. Энэ нь, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүдэд хариуцлага гэгч “гээгдэж”, боловсон хүчний бодлого алдагдсан байна гэж үзэхэд хүргэж. Гэвч зөрчил үүгээр дууссангүй. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг өвдөгний үед мэс засал хийх “Үений төв” гэж байгуулсан нь хууль бус үйлдэл гэнэ.  Хагалгаа хийхэд нэг хүнээс авдаг 4500 ам.доллар улсын төсөвт ордоггүй нь шалгалтынхны цочирдуулсан аж.  Угтаа, ийм төв байгуулахад Эрүүл мэндийн сайдын зөвшөөрлөөс гадна хагалгааны аргачлал нь урьдчилан туршигдсан байх шаардлагатай аж. Гэтэл эмнэлгийн дарга дур мэдэн тушаал гарган төв байгуулсан төдийгүй хагалгаа хийх арга технологи нь манайд туршигдаагүй нь айдас төрүүлснийг нуух юун хэмээсэн. Энэ талаар МХЕГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэгээс тодрууллаа.


Ш.Оюунчимэг: Иргэдээс авсан мөнгө хувийн компанид шилждэг

-Шалгалтаар зөвшөөрөлгүй эмнэлгүүд хэд, хэд илэрсэн гэсэн?
-Эрүүл мэндийн салбарт 1998 оноос  үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Өмчийн хэлбэрийг үл харгалзан шаардлага хангасан барилга байгууламж, тоног төхөөрөмж, хүн хүчний нөөцөө бүрдүүлсэн бүх байгууллагад тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байдаг. Нөгөө талаас, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гэдгийг нарийн мэргэшлийн эмчид олгодог. Хуучин анагаах ухааны сургууль төгссөн хүн сумандаа хүүхдийн болон шүдний эмч хийдэг байсан. Одоо бол тухайн чиглэлд мэргэшсэн байхыг шаарддаг болсон.

-Ийм зөрчил хаана илрэв?
-Жишээ нь, ХӨСҮТ-ийн Сүрьеэ өвчин судлалын төвд гэхэд шүдний эмчийг нян судлалын лабораторын эмчээр, хүнсний биотехнологич эмчийг вирус судлаач эмчээр ажиллуулж байна. Мөн тандан судлалын төвд ДОХ, бэлгийн замын өвчнөөр мэргэшсэн 22 хүн ажиллах ёстой. Гэтэл таван нь төрөлжсөн мэргэшсэн сургалтад хамрагдаагүй байх жишээтэй.

-Нарийн мэргэшлийн боловсролыг дотооддоо хэрхэн олгодог хэрэг вэ?
-Нэг жил зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар суралцаж байж олж авдаг. Ямар чиглэлийн мэргэжил байхаасаа хамаарч хугацаа нь өөр, өөр байдаг юм. Тэгэхээр боловсон хүчний бодлого ХӨСҮТ-д алдагдсан. Энэ асуудлыг цаашид анхаарах ёстой. Эдгээр хүн ямар арга замаар энэ ажилд оров гэдэг нь сонин.

-Яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагчдын 85 хувь нь нарийн мэргэшлийн бус байна гэж хурлын үеэр ярьсан?
-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мэргэшээгүй гэдэг нь ерөөс эмч юм уу сувилагчийн мэргэжилгүй гэсэн үг биш. Анагаах ухааны боловсрол олгоход энэ чиглэлийн хичээл орно л доо. Гэхдээ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүрээнд тавигддаг шаардлага юм. Ийм мэргэшүүлэх сургалтууд улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Гуравдугаар төв болон явдаг. 2008 онд гарсан энэ захирамжийг эмнэлгүүд хэрэгжүүлэхгүй байна.

-Хууль бусаар үений хагалгааны төв гэж байгуулсан тухай асуумаар байна. Улсын эмнэлэг байгуулчихаад яагаад мөнгө нь хувьд шилждэг билээ?
-Шинэ технологийг туршилт явуулсны дараа практикт хэрэглэх заалттай. Энэ заалт зөрчигдсөн. Хуулиараа анагаах ухааны салбарт шинэ арга турших, бүртгэх, нэвтрүүлэх, баталгаажуулах, мэдээлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн баталгаажуулах ёстой. Гэтэл сайдын тушаал гараагүй байхад эмнэлгийн дарга  дур мэдэн энэ төвийг ажиллуулсан нь хууль бус үйлдэл байгаа биз. Бас энэ хагалгааг ганцхан хүн л гардаж хийдэг. Иргэдээс авсан мөнгө хувийн компанид шилждэг юм билээ.

-Энэ хагалгааг хийж байгаа хүн нь мэргэшсэн, шаардлага хангасан эмч мөн үү?
-Мэс заслын эмч юм билээ. Гадаадад олон жил ажиллаж байгаад ирсэн гэсэн. Санхүүгийн бүртгэлийг нь үзэхэд зарим үйл ажиллагаа нь ч буруу байсан.

-Хэр удаан энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм бол. Таслан зогсоох эрх мэдэл МХЕГ-т байхгүй гэж үү?
-Зогсоож болно. Бидний ойлгож байгаагаар 2008 оноос хийгдсэн юм болов уу. Бид шалгалтаараа л илрүүллээ.  Хуулийн дагуу яамнаас зөвшөөрөл авахыг шаардсан. Гэхдээ энэ эмнэлгийн дарга томилогдохгүй байгаагаас  асуудал шийдэгдэхгүй удааширсан байх.
0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
SAID NEG ARGA HEMJEE AWAH BLGUI DEE, HARJ L BAIY
ГЭМТЛИЙН ЭМЧ НАР Ч УЛААНДАА ГАРААД УДАЖ БАЙГАА ДАА БАС 3-Р ЭМНЭЛЭГИЙН ЗҮРХНИЙ МЭСИЙН ЭМЧ НАР БАЙНА
Гэмтэлийн эмч нар хагалга хийж сая саяар мөнгө аваад хармаалчих юм.Энэ хууль ёсных мөн үү
Хамгийн их уншсан