Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллана
Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллана. Эмнэлэгийн 1, 2 дахь шатлалын тусламж, үйлчилгээний талаарх гомдол саналаа хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, гэмтэл, мэс заслын кабинетууд, яаралтай тусламжийн төвүүд 10-16 цаг хүртэл ажиллах юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас баяр наадмын “Хурдан морь бариа”-ны газарт байрлуулсан эмнэлгийн анхны тусламжийн цэгээр иргэдэд үйлчлэх бол шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд явуулын түргэн тусламжийн цэгүүд ажиллах юм байна. Мөн баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж, дүүргийн Нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах газрууд 24 цагаар ажиллаж, шаардлагатай тусламж үзүүлэх ажээ.

0 Сэтгэгдэл