Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Үр шилжүүлэн суулгах ажилбар ердөө 200 еврогийн үнэтэй болох уу
Олон сая гэр бүлд үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, аз жаргал бэлэглэж буй орчин үеийн анагаах ухааны дэвшил болох үр шилжүүлэн суулгах ажилбарыг өндөр үнэ төлбөрөөс нь болоод өнөөдөр хүссэн бүхэн хийлгэх боломжгүй байгаа. Тэгвэл өндөр үнэтэй энэ эмчилгээг ойрын ирээдүйд 200 евро орчмоор хийх боломжтой болно гэсэн сайхан мэдээг Бельгийн мэргэжилтнүүд дуулгалаа. Одоо үр шилжүүлэн суулгах ажилбарт ашиглаж буй тоног төхөөрөмж нь өндөр үнэ өртөгтэй учраас энэ ажилбар өөрөө үнэтэй болдог байна. Харин Бельгийн мэргэжилтнүүд тэр нарийн тоног төхөөрөмжийг бараг “гал тогоонд” ашиглахуйц энгийн багаж хэрэгсэл болгон хялбаршуулсан байна.
Тэдний нэвтрүүлсэн хямд төсөр арга хэлбэрээр үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэвэл одоогийнх шиг ойролцоогоор 6000 ам.доллараар хийлгэж буй үнийг нь хэд дахин буулгах боломжтой. Гэхдээ барууны өндөр хөгжилтэй орнуудад зардал нь 10-15 хувиар л буурах боломжтой, харин хөгжиж буй бусад оронд энэ хямд төсөр арга хэлбэрийг илүүтэй ашиглах ёстой гэж мэргэжилтнүүд нь үзэж байна.
yund ni bayarladagiin manaid orj irtle xeden jil bno biz
Сайхан мэдээ байна.Монголын үрс улам олон болох болтугай
ashgui dee Belgi yavnaa
Олон сая гэр бүлд үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, аз жаргал бэлэглэж буй орчин үеийн анагаах ухааны дэвшил болох үр шилжүүлэн суулгах ажилбарыг өндөр үнэ төлбөрөөс нь болоод өнөөдөр хүссэн бүхэн хийлгэх боломжгүй байгаа. Тэгвэл өндөр үнэтэй энэ эмчилгээг ойрын ирээдүйд 200 евро орчмоор хийх боломжтой болно гэсэн сайхан мэдээг Бельгийн мэргэжилтнүүд дуулгалаа. Одоо үр шилжүүлэн суулгах ажилбарт ашиглаж буй тоног төхөөрөмж нь өндөр үнэ өртөгтэй учраас энэ ажилбар өөрөө үнэтэй болдог байна. Харин Бельгийн мэргэжилтнүүд тэр нарийн тоног төхөөрөмжийг бараг “гал тогоонд” ашиглахуйц энгийн багаж хэрэгсэл болгон хялбаршуулсан байна. Тэдний нэвтрүүлсэн хямд төсөр арга хэлбэрээр үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэвэл одоогийнх шиг ойролцоогоор 6000 ам.доллараар хийлгэж буй үнийг нь хэд дахин буулгах боломжтой. Гэхдээ барууны өндөр хөгжилтэй орнуудад зардал нь 10-15 хувиар л буурах боломжтой, харин хөгжиж буй бусад оронд энэ хямд төсөр арга хэлбэрийг илүүтэй ашиглах ёстой гэж мэргэжилтнүүд нь үзэж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.07.17
2013.07.10
2013.07.10
























