Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ”ИХ МАЙДАР” ТӨСЛИЙГ ЭРДЭНЭТ ХОТЫНХОНД ТАНИЛЦУУЛАВ
Их Майдар төслийг танилцуулах өдөрлөгийг тус төслийн багийнхан билгийн тооллын шинийн 28, 29-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр Майдар бурхан болон суварган байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.
Мөн долдугаар сарын 6-ны билэгт сайн өдөр Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын мэндэлсэн өдөрт зориулан Их Майдар төслийн хамт олон Эрдэнэт хотын ард иргэдийн хамт гэрэлт зул өргөж, Гандан Шаддүвлин хийдийн лам нар ном хуржээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж уг төслийн талаар мэдээлэл авсан иргэд монгол түмний Эв нэгдлийн бэлгэдэл Их Майдар төслийн бүтээн байгуулалт түргэн бүтэхийн ерөөл тавин, Майдар бурханы тухай өөрийн мэдэх хууч яриа, домгийг хүүрнэж, төслийн баг хамт олны олон нийтэд Майдар бурханы сургаал номлолыг дэлгэрүүлэх үйлст нь ажмилт хүсч байсан юм.
Уг үйл ажиллагааг зохион байгуулахад Эрдэнэт хотын ЗДТГ, Хутагт хамба ламын Гандан шаддүвлин хийдийн лам нар болон хамба лам Д.Чойжамц, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Уурхайчин соёлын ордон зэрэг байгууллагууд Их Майдар сантай хамтран ажиллалаа.

Их Майдар төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улаанбаатар хотын иргэд МБШТөв Гандантэгчэнлин хийд болон Хан-Уул дүүрэгт байрлах Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах тус төслийн мэдээллийн цэгүүдээс авах боломжтой юм ажээ.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах утас: 77112233, 93112244

Их Майдар төслийг танилцуулах өдөрлөгийг тус төслийн багийнхан билгийн тооллын шинийн 28, 29-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр Майдар бурхан болон суварган байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. Мөн долдугаар сарын 6-ны билэгт сайн өдөр Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын мэндэлсэн өдөрт зориулан Их Майдар төслийн хамт олон Эрдэнэт хотын ард иргэдийн хамт гэрэлт зул өргөж, Гандан Шаддүвлин хийдийн лам нар ном хуржээ.

0 Сэтгэгдэл