Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Баянзүрх дүүргийг дахин төлөвлөнө
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Баянзүрх дүүрэг 28 хороотой, нийслэлийн хүн ам ихтэй,томоохон дүүргийн нэг. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 2,4,5,7,8,16,19,22,24 дүгээр хороог хэсэгчилэн төлөвлөжээ.
Шинэ төлөвлөлтийг Баянзүрх дүүргийн есөн хорооны 2218 га газрыг хамруулан хийхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 29 500 өрхийн 117 400 гаруй иргэн оршин сууж байгаа юм байна. Эдгээр өрхийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ хэсэгт 147 900 гаруй хүн ам нийтийн тохилог сууцанд шилжихээс гадна нийгмийн дэд бүтцийг иргэдэд ойр байхаар төлөвлөжээ.
Тодруулбал, 300 метр тутамд сургууль, цэцэрлэг, 400 метрийн радиус тутамд эмнэлэг, 500 метрийн радиус тутамд бусад төрлийн үйлчилгээ байхаар тооцсон байна. Мөн тухайн дүүргийн 9 хороог төвийн хэсгийн гэр хороолол, дунд хэсгийн гэр хороолол, захын хэсгийн гэр хороолол гэсэн 3 бүсэд хувааж тус тусад нь өөр өөрийн гэсэн онцлогтой байхаар төлөвлөсөн байна.
Хэсэгчилсэн төлөвлөлтөд хамрагдах газар нутагт тусгайлан ногоон байгууламж байгуулахаас гадна газарзүйн байршлын онцлогийг харгалзан Туул, Сэлбэ, Улиастайн голуудын хөндийг хамруулсан ногоон байгууламжийн сүлжээ байгуулах юм байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд Баянзүрх дүүрийн хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөлтэй танилцаад Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Гудамж” төсөл болон “Улаанбаатар метро” төсөлтэй уялдуулж, илүү нарийвчлан боловсруулахыг холбогдох албанхынд үүрэг болголоо. Автозам, нийтийн тээврийн үйлчилгээг энэхүү хэсэгчилсэн төлөвлөлтөд нарийн тусгаж, НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл