Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Дээлтэй монголчууд дэлгэр сайхан наадаж байна
Долоо хоногийн өмнө болохоор товлосон ч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан оролцогчдынх нь хүсэлтээр хойшилсон Дээлтэй Монгол наадам Сүхбаатарын талбайд одоо болж байна. Үндэсний хувцасныхаа өв соёлыг дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд сурталчлах зорилготой энэ наадамд анх ердөө 100 гаруйхан хүн оролцдог байсан бол өдгөө долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд 10 гаруй мянган хүн дээл гоёл, өмсгөл зүүлтээ иж бүрнээр нь өмсөн оролцдог болжээ. Энгийн загвартай халх монгол дээлээс эхлээд үндэстэн ястнуудын онцлог хэв маягийг харуулсан үндэсний хувцаснууд, орчин үеийн загвар модаар урласан дээл гээд төрөл бүрийн өнгө, хийцийн дээлнүүдийг найман настай балчираас наян настай ахмад буурлууд хүртэл өмсчээ. Энэхүү наадамд нийслэлчүүд дүүрэг дүүргээрээ зохион байгуулалтад орж, баярын жагсаалд оролцож байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатарын гэдэг нэрээ алдаж, Чингисийн болоод байгаа төв талбайд болж буй үндэсний хувцастай баярын жагсаалд жанжин Д.Сүхбаатар, түүний гэргий Янжмаа нарыг жүжигчлэн харуулсан хос хоёр ч явж байна.
Наадмын үеэр урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу болон Монгол гэрийн үзэсгэлэн, ардын болон нийтийн бүжгийн уралдаан тэмцээн болох юм. Мэдээж, наадмын хамгийн гол ёслол болох хамгийн сайхан хувцасласан дээлтнүүдийг өнөөдөр тодруулна.

0 Сэтгэгдэл