Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
ЗУРААЧ БҮСГҮЙ ГУРАВ ДАХЬ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭ ДЭЛГЭВ
Өчигдөр “976” уран зургийн галерейд нэгэн сонирхолтой уран зургийн үзэсгэлэн нээгдлээ. Энэ бол зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн юм. Тэрээр энэ удаагийн үзэсгэлэндээ нийт 20 гаруй шилдэг бүтээлээ түүвэрлэн оруулжээ. “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн нь Ж.Болортүвшин зураачийн гурав дахь бие даасан үзэсгэлэн юм. “Өдрийн тэмдэглэл I”-ийг 2007 онд, “Өдрийн тэмдэглэл II”-оо 2010 онд тус тус уран зурагт сонирхогчдодоо хүргэж байсан билээ. Түүнчлэн тэрээр гадаадын олон орнуудад хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан. Нийтдээ 23 хамтарсан үзэсгэлэнд оролцсоноос томоохонд тооцогдох нь 2012 оны Шанхайн есдүгээр Олон улсын Бенальд юм. Зураачийн бүтээл бүр нь тухайн үе, агшны мэдрэмж, сэтгэгдэл, бодлуудыг шингээсэн байдаг учраас цуврал бүтээлүүдийн нэрийдсэн гэнэ. Түүний өмнөх үзэсгэлэнгүүд нь хувь хүн уран бүтээлчийн онцгой бөгөөд ганцаардмал ертөнцийг тусгасан шинжтэй байсан бол энэ удаагийн үзэсгэлэнгийн цөөнгүй хэсгээс хувийн амьдралд орсон өөрчлөлт, хөдөлгөөнүүд ийганзаарч болно. Мөн түүнд Итали, Чехэд өнгөрүүлсэн өдрүүдийн “тэмдэглэл” ч гэсэн бий гэнэ.
Өчигдөр “976” уран зургийн галерейд нэгэн сонирхолтой уран зургийн үзэсгэлэн нээгдлээ. Энэ бол зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн юм. Тэрээр энэ удаагийн үзэсгэлэндээ нийт 20 гаруй шилдэг бүтээлээ түүвэрлэн оруулжээ. “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн нь Ж.Болортүвшин зураачийн гурав дахь бие даасан үзэсгэлэн юм. “Өдрийн тэмдэглэл I”-ийг 2007 онд, “Өдрийн тэмдэглэл II”-оо 2010 онд тус тус уран зурагт сонирхогчдодоо хүргэж байсан билээ. Түүнчлэн тэрээр гадаадын олон орнуудад хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан. Нийтдээ 23 хамтарсан үзэсгэлэнд оролцсоноос томоохонд тооцогдох нь 2012 оны Шанхайн есдүгээр Олон улсын Бенальд юм. Зураачийн бүтээл бүр нь тухайн үе, агшны мэдрэмж, сэтгэгдэл, бодлуудыг шингээсэн байдаг учраас цуврал бүтээлүүдийн нэрийдсэн гэнэ. Түүний өмнөх үзэсгэлэнгүүд нь хувь хүн уран бүтээлчийн онцгой бөгөөд ганцаардмал ертөнцийг тусгасан шинжтэй байсан бол энэ удаагийн үзэсгэлэнгийн цөөнгүй хэсгээс хувийн амьдралд орсон өөрчлөлт, хөдөлгөөнүүд ийганзаарч болно. Мөн түүнд Итали, Чехэд өнгөрүүлсэн өдрүүдийн “тэмдэглэл” ч гэсэн бий гэнэ.Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























