Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Боловсрол шинжлэх ухааны яам өрсөлдөөнийг боомилсон гэв
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр 12 цагт сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Шатахууны хангалттай нөөц байхад зохиомлоор хомсдол үүсгэсэн хэмээн НИК компанийг 4,9 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг тус газар гаргасан юм. Харин энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн “НИК”-ийн удирдлагууд захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ хэргийг шүүн хэлэлцээд торгууль тавьсан нь үндэслэлтэй гэжээ. Тиймээс тун удахгүй улсын төсөвт 4,9 тэрбум төгрөг орох болно гэдгийг ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдлээ.
Үүнээс гадна ШӨХТГ-т “Хүчит шонхор” захын удирдлагууд тавьсан торгуулиа хүчингүй болгож өгөхийг хүссэн бичиг ирүүлжээ. Энэ хүсэлтийг хүлээж авах боломж хуулийн хүрээнд байхгүй учир боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Уг захыг түрээсийн үнээ үндэслэлгүйгээр нэмсэн, түрээслэгчдэд харилцан адилгүй үнэ санал болгодог хэмээн 110 сая төгрөгөөр торгох болсон юм.
Түүнчлэн БШУЯ сурагчийн дүрэмт хувцсыг компаниудтай шууд гэрээ байгуулж тус бүрийг нь 90-110 мянган төгрөгөөр худалдаалахаар болсон байна. Нийт мөнгөн дүн нь 23 тэрбум төгрөг хүрч байгаа аж. Энэ үйл ажиллагаа нь хэрэглэгчдийг хохироосон, хэт өндөр үнэтэйн дээр бусад оёдлын компанийн боломжийг хааж байгаа тул үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг тус яаманд хүргүүлжээ. Сурагчийн дүрэмт хувцасны хувьд өнгөрсөн жил 45 мянган төгрөгөөр худалдаалж байсан байна. Оёдолчдын холбооны зүгээс ШӨХТГ-т хандан дүрэмт хувцсыг өнгөрсөн жилийн үнээр нийлүүлэх боломж байгаа гэжээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр 12 цагт сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Шатахууны хангалттай нөөц байхад зохиомлоор хомсдол үүсгэсэн хэмээн НИК компанийг 4,9 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг тус газар гаргасан юм. Харин энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн “НИК”-ийн удирдлагууд захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ хэргийг шүүн хэлэлцээд торгууль тавьсан нь үндэслэлтэй гэжээ. Тиймээс тун удахгүй улсын төсөвт 4,9 тэрбум төгрөг орох болно гэдгийг ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдэгдлээ. Үүнээс гадна ШӨХТГ-т “Хүчит шонхор” захын удирдлагууд тавьсан торгуулиа хүчингүй болгож өгөхийг хүссэн бичиг ирүүлжээ. Энэ хүсэлтийг хүлээж авах боломж хуулийн хүрээнд байхгүй учир боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Уг захыг түрээсийн үнээ үндэслэлгүйгээр нэмсэн, түрээслэгчдэд харилцан адилгүй үнэ санал болгодог хэмээн 110 сая төгрөгөөр торгох болсон юм.
Түүнчлэн БШУЯ сурагчийн дүрэмт хувцсыг компаниудтай шууд гэрээ байгуулж тус бүрийг нь 90-110 мянган төгрөгөөр худалдаалахаар болсон байна. Нийт мөнгөн дүн нь 23 тэрбум төгрөг хүрч байгаа аж. Энэ үйл ажиллагаа нь хэрэглэгчдийг хохироосон, хэт өндөр үнэтэйн дээр бусад оёдлын компанийн боломжийг хааж байгаа тул үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг тус яаманд хүргүүлжээ. Сурагчийн дүрэмт хувцасны хувьд өнгөрсөн жил 45 мянган төгрөгөөр худалдаалж байсан байна. Оёдолчдын холбооны зүгээс ШӨХТГ-т хандан дүрэмт хувцсыг өнгөрсөн жилийн үнээр нийлүүлэх боломж байгаа гэжээ.
Ц.Элбэгсайхан
0 Сэтгэгдэл
























