Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЦАГДАА, ИРГЭДИЙГ БАРЬЦААЛСАН ХЯТАДУУДАД ЭРҮҮ ҮҮСГЭЖЭЭ
Баян-Өлгий аймгийн Толбо суманд зам засварын ажил гүйцэтгэж байсан 170 гаруй хятад ажилтантай компанийн “Камаз” машины жолооч анхлан хохирогч Д-тэй уулзсан байна. Гэр бүлтэйгээ явсан Д “Ланд крузер” маркын машинтай явж байхад нь “Камаз”-ын жолооч 30 эргэм насны хятад  машинаараа мөргөжээ. Замын осол гаргасныг нь хэлэхэд ажлын газар очоод хохирлын 2.5 сая төгрөгөө авч болно гэсэн байна. Үгэнд нь итгээд очтол жолооч машин барих зөвшөөрөл, үнэмлэхгүй байсан бөгөөд компанийн захирал “Мөнгө өгөхгүй” хэмээжээ. Улмаар иргэн Д сумын цагдаагийн газарт мэдэгдэж, гэр бүлийнхнээ үлдээчихээд компанид эргэн иржээ. Шөнийн 00:00 цагийн үед 70 гаруй хятад ажилчин хүрз, жоотуугаар зэвсэглэн бүслээд Монголын таван иргэнийг хөдөлгөхгүй, явуулахгүй харуулдан хоносон гэнэ. Төрийн цагдаа байгааг сануулахад “Та нарыг алаад, жалганд булчихад хэн ч мэдэхгүй” хэмээн сүрдүүлэн заналхийлсэн тухай хохирогчид хэллээ. “Ланд крузер” машинаас буулгахгүй, утсаар яриулахгүй байсан ч урьд нь гэр бүл, найзууддаа мэдэгдсэн байсан тул аймаг, сумын удирдлагуудад хэл хүрчээ. БНХАУ-ын Элчин сайдын төвшний холбогдох хүмүүстэй хэлэлцээр хийж иргэдээ суллан авсан бололтой. Түүнчлэн хэргийн дараа 170 гаруй хятад ажилчин хамт ажилладаг 70 орчим монгол иргэнтэй зодоон үүсгэж, уураа гаргасан хэмээн эх сурвалж өгүүллээ. Одоогоор Толбо суманд үүссэн хэрэг явдалд эрүүгийн хэрэг үүсгэн, хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
новшнууд
Хамгийн их уншсан