"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
ХЭЦҮҮ ЦАГИЙН УХААНТ ЭМЭГТЭЙ “ХАНДАРМАА” ТАЙЗНАА
Хандармаа хэмээх ардын богино дуу нь Манжийн дарлалын үед өөрийн зориг тэвчээр, цэцэн ухаанаараа хүнд ялаас мултарч чадсан монгол эмэгтэйн тухай домгоос үүдэлтэй билээ. Тэгвэл энэхүү ардын сайхан дуунаас сэдэвлэсэн хөгжимт дуурийг маргааш УБТЗ-ын Дуу, бүжгийн чуулгынхан анх удаа тоглох гэж байна. Манжийн хатуу дарлалд дарлагдаж асан тэр үед Хандармаа хэмээх монгол эмэгтэйн хайр дурлалын түүх, тухайн үеийн монголын байдлыг энэхүү дуурьт өгүүлэх юм. Дуурийн зохиолыг МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Даариймаа бичиж, хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүх бичжээ. Ерөнхий зураачаар О.Магвандорж, хувцасны зураачаар П.Чулуунбаатар нар ажиллаж байна. 80 минут үргэлжлэх уг хөгжимт дуурь найруулгын хувьд их өвөрмөц болох аж. Учир нь дуурийн үзэгдэл бүрт давтагдсан тоогоор тайз 20 янз өөрчлөгдөх юм. Энэ нь үзэгчдийг уйдаахгүй гэсэн найруулагчийн нэг санаа аж. Найруулагчаар П.Баяраа ажиллаж байгаа бөгөөд олон жил телевизийн найруулагчаар ажилласан түүний хувьд анхны тайзны уран бүтээл нь “Хандармаа” хөгжимт дуурь юм.
Уран бүтээлчид “Хандармаа”-г хүрээ дуурь гэж онцолж байгаа. Учир нь 1778 оноос Их Хүрээ буй болж эхлэхэд Хятадын худалдаачид Зүүн Хүрээний ойр тусгай суурин байгуулж, түүнийгээ Элбэг Амгалант гацаа гэж нэрлэсэн нь олны дунд Маймаа хот гэж алдаршсан. Маймаа хот нь Хятадын худалдаа , мөнгө хүүлэгчийн Монгол дахь төв байжээ. Харин ардын дуунд мөнхөрсөн Хандармаа бүсгүйн аж амьдрал Маймаа хотод өрнөж, хятад данжаадын хар санаанаас болж хайрт залуугаасаа хагацсан гэдэг.
Хандармаагийн дүрийг залуу дуучин Ц.Отгонцэцэг тайзнаа амилуулах бол данжаадад дуучин Н.Дашдэмбэрэл, Баян-Очирт дуучин Н.Батболд нар тоглох юм. Зохиолд Хандармаа бүсгүйн хайрт залуу цөллөгөөс эргэж ирдэггүй ч найруулагч зохиолыг өөрчлөн хайрт хосыг учран золгуулж аз жаргалтай төгсгөхөөр шийджээ. Маргааш үзэгчдэд хүрэх Хандармаа дуурь цаашид УБТЗ-ын Дуу Бүжгийн чуулгын урын сангийн шилдгийн нэг болон хадгалах юм.
Хандармаа хэмээх ардын богино дуу нь Манжийн дарлалын үед өөрийн зориг тэвчээр, цэцэн ухаанаараа хүнд ялаас мултарч чадсан монгол эмэгтэйн тухай домгоос үүдэлтэй билээ. Тэгвэл энэхүү ардын сайхан дуунаас сэдэвлэсэн хөгжимт дуурийг маргааш УБТЗ-ын Дуу, бүжгийн чуулгынхан анх удаа тоглох гэж байна. Манжийн хатуу дарлалд дарлагдаж асан тэр үед Хандармаа хэмээх монгол эмэгтэйн хайр дурлалын түүх, тухайн үеийн монголын байдлыг энэхүү дуурьт өгүүлэх юм. Дуурийн зохиолыг МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Даариймаа бичиж, хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүх бичжээ. Ерөнхий зураачаар О.Магвандорж, хувцасны зураачаар П.Чулуунбаатар нар ажиллаж байна. 80 минут үргэлжлэх уг хөгжимт дуурь найруулгын хувьд их өвөрмөц болох аж. Учир нь дуурийн үзэгдэл бүрт давтагдсан тоогоор тайз 20 янз өөрчлөгдөх юм. Энэ нь үзэгчдийг уйдаахгүй гэсэн найруулагчийн нэг санаа аж. Найруулагчаар П.Баяраа ажиллаж байгаа бөгөөд олон жил телевизийн найруулагчаар ажилласан түүний хувьд анхны тайзны уран бүтээл нь “Хандармаа” хөгжимт дуурь юм. Уран бүтээлчид “Хандармаа”-г хүрээ дуурь гэж онцолж байгаа. Учир нь 1778 оноос Их Хүрээ буй болж эхлэхэд Хятадын худалдаачид Зүүн Хүрээний ойр тусгай суурин байгуулж, түүнийгээ Элбэг Амгалант гацаа гэж нэрлэсэн нь олны дунд Маймаа хот гэж алдаршсан. Маймаа хот нь Хятадын худалдаа , мөнгө хүүлэгчийн Монгол дахь төв байжээ. Харин ардын дуунд мөнхөрсөн Хандармаа бүсгүйн аж амьдрал Маймаа хотод өрнөж, хятад данжаадын хар санаанаас болж хайрт залуугаасаа хагацсан гэдэг.
Хандармаагийн дүрийг залуу дуучин Ц.Отгонцэцэг тайзнаа амилуулах бол данжаадад дуучин Н.Дашдэмбэрэл, Баян-Очирт дуучин Н.Батболд нар тоглох юм. Зохиолд Хандармаа бүсгүйн хайрт залуу цөллөгөөс эргэж ирдэггүй ч найруулагч зохиолыг өөрчлөн хайрт хосыг учран золгуулж аз жаргалтай төгсгөхөөр шийджээ. Маргааш үзэгчдэд хүрэх Хандармаа дуурь цаашид УБТЗ-ын Дуу Бүжгийн чуулгын урын сангийн шилдгийн нэг болон хадгалах юм.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл























