Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
АЖИЛЛАСАН ЖИЛ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХОЁР САРААР СУНГАЛАА
УИХ-аас өнгөрсөн оны есдүгээр сард Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль баталсан. Уг хуулийн хэрэгжих хугацаа өчигдрөөр дуусгавар болж байсан. Энэ хугацаанд улсын хэмжээнд 387.574 мянган хүн хамрагдсан байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хуульд 720 гаруй мянган хүн хамрагдах боломжтой гэсэн судалгаа гаргаад байсан ч дээрх иргэдийн 60 орчим хувь нь л хамрагдсан байна. Иргэдээс хуулийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн санал хүсэлт олноор ирсэн учраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, уг хуулийн хэрэгжих хугацааг ирэх аравдугаар сарын 1 хүртэл сунгахаар болжээ. Өнгөрсөн хугацаанд хуульд хамрагдсан иргэдийн дийлэнхи нь буюу 55 хувь эмэгтэйчүүд байсан гэнэ. Ажилласан жилээ нөхөн тооцуулахаар хандсан иргэдийн 18239 нь нэг жил, 69690 нь 2-4 жил, 157825 нь 5-8 жил, 141806 нь 9-11 жилээ тооцуулахаар хандсан байна.

Уг хуультай холбоотой зарим зүйлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.


-Ажилласан жил, тэтгэв­рийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүрт­гүүлэх гэхээр иргэдэд  зарим нэг асуудал гарч байна гэсэн. Тухайлбал, архивын лавлагаа байдаггүй, тухайн ажиллаж байсан компани нь татан буугдсан байх жишээтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол?
-Энэ асуудал үндэслэлгүй. Бид хуулийг боловсруулж гаргахдаа тухайн иргэндээ аль болох ашигтай бай­хаар зохицуулалт хийсэн. Ажил­ласан жил нь тодорхойгүй, байгууллага нь татан буугдсан, архивын лавлагаа нь олдохгүй байгаа тохиолдолд тухайн аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ажилласан жилийг тооцоод явах нөхцөлийг бүрэн хангаж өгсөн. Энэ асуудалд ямар нэг хүндрэлтэй зүйл байхгүй гэдгийг онцолж хэлье. Иргэдийг бүртгүүлэхэд аль болох нээлттэй байх нөхцөлийг бүрэн хангаж ажилласан. Уг хуулийн хэрэгжих хугацаа дуусах гэж байгаатай хол­богдуулан сүүлийн өд­рүүдэд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ачаалал эрс нэмэгдсэн. Энэ сараас бид уртасгасан цагаар ажиллахгүй. Цагийн хуваарийн дагуу ажиллана.
-Аравдугаар сарын 1-ний дотор бүртгүүлсэн иргэд ирэх онд тэтгэврээ нэмүүлж болох уу?
-Энэ сарын 1-нээс өмнө бүртгүүлсэн иргэдийн тэтгэвэрт орох өөрчлөлт, нэмэгдэл олгох зэргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж тооцно. Харин энэ сарын 1-нээс хойш бүртгүүлсэн иргэдийн тэтгэврийн нэмэлт өөрчлөлтийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцохоор болсон. Энэ сарын 15-наас төсөв нэгтгэгдэж, Сангийн болон холбогдох яамдуудад очдог. Тиймээс шинээр бүртгүүлэх хүмүүсийн тэтгэврийн нэмэгдлийг ирэх оны төсөвт тусгаж чадахгүй.
   Дашрамд дурдахад, га­даадад амьдарч байгаа ма­най улсын иргэд Нийгмийн даат­галын ерөнхий газрын цахим хуудсаар орж, онлайнаар бүртгүүлж болно гэнэ.
Үүний дараа Монголд амьдарч буй ар гэрийнхэн нь оршин сууж байгаа хаягийнх нь дагуу харьяа Нийгмийн даатгалын хэлтэст очиж бүртгүүлэх аж. Мөн БНСУ-д амьдарч байгаа монголчууд тус улсад байрлах Нийгмийн хамгааллын төвд хандаж бүртгүүлэх боломж нээлттэй гэсэн.
С.Заяа
0 Сэтгэгдэл
2000-2010 ond zaluus iheer gadaadad ajilj bsan ene hugtsaagaa bas nuhuulj ulsad ajillasan jilee oruulmaar bna
Хамгийн их уншсан