Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Шарилжгүй Улаанбаатарын харшилгүй иргэд болохын төлөө аянд нэгдээрэй
Шарилжны харшил бол бие хүнээс шалтгаалахгүйгээр тусдаг өвчин юм.  Энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд буй судалгаа бий. Албан байгууллага, айл өрхөд ийм өвчнөөр өвчлөөгүй хүн бараг үгүй. Гудамж талбайд ургасан хогийн ургамал, шарилжнаас болж, биеэ тавгүйтүүлэхгүйн тулд та бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Тиймээс “Улс төрийн тойм” сонин, www.ipost.mn сайтаас “Шарилжгүй Улаанбаатар” аянг эхлүүлэхээр санаачиллаа. Энэхүү аянд нэгдэхээр төрийн болон хувийн хэвшлийн маш олон байгууллага, хувь хүмүүс саналаа ирүүлсээр байна. Тухайлбал, ЭМЯ, ХХААЯ, МИАТ,  Хуульзүйн яам, ЗТЯ болон түүний харьяа агентлагууд, Нийслэлийн хот тохижилтын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Ардчилал”,  “Монголын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өдрийн шуудан”, “Өглөөний сонин”, “Нийгмийн толь”, “Өдрийн сонин”, мэдээ мэдээллийн “News” агентлаг  зэрэг байгууллагууд энэхүү аянд нэгдэхээр болоод байна. Энэ ажлын хүрээнд ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ургасан хогийн ургамал шарилжийг түүж устгахаар болоод байна. Шарилжгүй Улаанбаатарын харшилгүй иргэд болохын төлөө энэхүү аянд нэгдэж, нийслэлийнхээ гудамж талбайд ургасан хогийн ургамал, шарилжийг түүж устгахад идэвхтэй оролцоорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан