Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
БОРОО ОРСНЫ УЛМААС ЗАМ НЭЭХ ХУГАЦАА ХОЙШИЛЖЭЭ
Сүүлийн хоёр өдөр үргэлжлэн бороо орсны улмаас нээгдэх байсан замууд хойшлогдоод байна. Тухайлбал, Зүүн дөрвөн замын уулзвараас зүүн тийш “Гялс” төв рүү эргэх уулзвараас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр хүртэлх нэг  км авто замын урд талын урсгалд асфальт хучилт хийж нээсэн бөгөөд энэ хэсгийн хойд талын урсгалыг хаасан.  Уг замыг өнөөдөр  нээхээр төлөвлөсөн ч бороотой үед хучилт хийх боломжгүй учраас төлөвлөсөн хугацаа хоёр хоногоор хойшлоод байгаа аж. Мөн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүрэх 640 метр авто замын хөдөлгөөнийг хааж  энэ сарын 12-ны өглөө нээсэн байх ёстой ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа хоёр хоногоор хойшилжээ. Үүнээс гадна  Туннелиэс хойш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх хэсгийг хаах хугацаа мөн борооноос байгаагаас шалтгаалан хойшлоод байгаа юм.
Б.Мягмар
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан