Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Монголоос алдагдсан үлэг гүрвэлийн 22 ясыг Нью-Йоркт цуглуулан бүртгэж байна
Одоогоос яг нэг жил гаруйн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч, тэр даруйд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор тавдугаар сарын 17-нд эх орондоо ирсэн билээ. Энэ үеэр Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон бусад хүмүүс мэдээлэхдээ “Одоогоор зөвхөн Батаар л ирээд байна, араас нь бусад олон үлэг гүрвэлийн ясыг авчирна” гэж байсан. Т-батаартай адилхан замаар хил даван алдагдсан бусад үлэг гүрвэлүүдийн ясыг хэзээ Монголд авчрах талаар Монголын үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаагаас тодруулахад “Бид 6-р сарын 10-нд АНУ-ын Засгийн газарт захидал илгээсний хариу энэ сарын 5-нд ирлээ. Захидалд бичихдээ АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Цагаачлал, Гаалийн хэрэгжүүлэлтийн газар болон Нью-Йоркийн Дотоодын Аюулгүй байдлын мөрдөн шалгах газар АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын алба гэсэн гурван газар хамтран ажиллаж, дээрх палеонтологийн олдвор болох 22 ясыг урлагийн бүтээл болон үнэт эд зүйлийг хадгалдаг Нью-Йоркийн “Fortress”-ын агуулахад авчирсныг дуулгасан. Эдгээр ясыг өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркт авчирч энэ долоо хоногт Монголын байнгын төлөөлөгчийн газрын ажилтнуудыг байлцуулан Дотоодын аюулгүй байдлын газрын тусгай агентуудтай хамтран бүртгэлд оруулах юм байна. Эдгээр үлэг гүрвэлийн ясыг тээвэрлэх, хадгалах, шалгах зэрэгт гарах бүх зардлыг АНУ-ын Засгийн газар хариуцаж байгаа. Үлэг гүрвэлийн олдворуудыг бүртгэсний дараа хуулийн бичиг баримтыг бэлтгэн боловсруулж, Вашингтон дахь Монголын Элчин Сайдын яамнаа хүргүүлнэ. Үүгээр Монголын говиос олдсон палеонтологийн ховор олдвор болох үлэг гүрвэлийн яснуудыг эх нутагт нь буцаан хүлээлгэн өгөх процесс дуусна. Энэ бүхнийг аль болох хурдан хугацаанд хийж гүйцэтгэхийг хичээж байгаа гэдгээ АНУ-ын тал мэдэгдсэн” гэж ярилаа.
Одоогоос яг нэг жил гаруйн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч, тэр даруйд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор тавдугаар сарын 17-нд эх орондоо ирсэн билээ. Энэ үеэр Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон бусад хүмүүс мэдээлэхдээ “Одоогоор зөвхөн Батаар л ирээд байна, араас нь бусад олон үлэг гүрвэлийн ясыг авчирна” гэж байсан. Т-батаартай адилхан замаар хил даван алдагдсан бусад үлэг гүрвэлүүдийн ясыг хэзээ Монголд авчрах талаар Монголын үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаагаас тодруулахад “Бид 6-р сарын 10-нд АНУ-ын Засгийн газарт захидал илгээсний хариу энэ сарын 5-нд ирлээ. Захидалд бичихдээ АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны Цагаачлал, Гаалийн хэрэгжүүлэлтийн газар болон Нью-Йоркийн Дотоодын Аюулгүй байдлын мөрдөн шалгах газар АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын алба гэсэн гурван газар хамтран ажиллаж, дээрх палеонтологийн олдвор болох 22 ясыг урлагийн бүтээл болон үнэт эд зүйлийг хадгалдаг Нью-Йоркийн “Fortress”-ын агуулахад авчирсныг дуулгасан. Эдгээр ясыг өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркт авчирч энэ долоо хоногт Монголын байнгын төлөөлөгчийн газрын ажилтнуудыг байлцуулан Дотоодын аюулгүй байдлын газрын тусгай агентуудтай хамтран бүртгэлд оруулах юм байна. Эдгээр үлэг гүрвэлийн ясыг тээвэрлэх, хадгалах, шалгах зэрэгт гарах бүх зардлыг АНУ-ын Засгийн газар хариуцаж байгаа. Үлэг гүрвэлийн олдворуудыг бүртгэсний дараа хуулийн бичиг баримтыг бэлтгэн боловсруулж, Вашингтон дахь Монголын Элчин Сайдын яамнаа хүргүүлнэ. Үүгээр Монголын говиос олдсон палеонтологийн ховор олдвор болох үлэг гүрвэлийн яснуудыг эх нутагт нь буцаан хүлээлгэн өгөх процесс дуусна. Энэ бүхнийг аль болох хурдан хугацаанд хийж гүйцэтгэхийг хичээж байгаа гэдгээ АНУ-ын тал мэдэгдсэн” гэж ярилаа. У.Басбиш
0 Сэтгэгдэл
























