Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Мона Лизагийн нууцыг тайлахаар Жокондогийн булшийг хөндлөө



Алдарт Мона Лизагийн нууцыг тайлахаар эрдэмтэн судлаачид Жокондагийн булшийг хөндөж, яснаас нь шинжилгээ авч байна. XVI зууны үед бүтээсэн хүн төрөлхтөний үнэт өв болсон энэ зургийг Италийн Флоренц хотын худалдаачны гэргий Лиза Жерардини дел Жокондогийн хөрөг зураг гэлцдэг. Тиймээс Жерардинигийн гэр бүлийн бунханд нэвтэрч, Жокондо болон түүний хоёр хүүгийнх нь яснаас ДНК-ийн шинжилгээ авах зорилготой байгаа юм. Хэрвээ энд оршуулсан эмэгтэй үнэхээр Жокондо мөн гэдгийг тогтоосон цагт түүний ДНК-г нарийн судлах юм байна. Үүн дээр үндэслээд Жокондагийн нүүрний ясны хэлбэрийг гаргаж ирэх бөгөөд тэр цагт Жоконда үнэхээр Мона Лиза мөн үү биш үү гэдэг хүн төрөлхтөний хэдэн зууны турш мэдэх гэж хичээж ирсэн асуултын хариу тодорхой болно хэмээн эрдэмтэд найдаж байна. Зарим судлаачдын үздэгээр Мона Лизагийн хөргийг худалдаачин Франческо дел Жокондо эхнэрээ хөл хүнд болсныг мөн байшингаа зарсан баярт үйл явдлыг тохиолдуулан 1502-1502 оны үед Леонардо да Винчигээр зуруулсан гэлцдэг. Франческог нас барсны дараа Лиза гэлэнмаа болсон гэдэг. Тэрээр 1542 онд 63 насандаа өөд болсон бөгөөд эртний уламжлал ёсоор гэр бүлийнх нь бунханд оршуулжээ.




0 Сэтгэгдэл
zochin
khereggvi l um khiikh um aa ene khvmvvs
2013.08.12
























