Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
117 хүн ослоор амь насаа алджээ
Энэ оны эхний долоон сарын байдлаар 2896 удаагийн цаг агаарын аюулт үзгэдэл, осол бүртгэгджээ. Үүний уршигаар 117 хүн нас барж, 234.9 мянган толгой мал хорогдсон байна.
Он гарсаар объектын түймэр 2484, ой, хээрийн түймэр 128, гол, нуурын усанд хүн унасан осол 56 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 46, хүчтэй салхи, шуурга 34, аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 29 удаа гарсан бол, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 28 удаа гарчээ. Харин үйлдвэрийн осол 22, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага, аянгын аюулт үзэгдэл тус бүр 14, хүн, малын халдварт боом өвчин, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 8 удаа, бичил уурхайн нурангины осол 7 удаа, тэсэрч дэлбэрэх бодисын осол 3 удаа, мөндөрийн аюулт үзэгдэл 2 удаа, зуд болон малын халдварт маеди весна өвчин, шүлхий, малын гоц халдварт цэцэг өвчин, хоолны хордлого тус бүр 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас объектын түймэрт 6.8 тэрбум, ой, хээрийн түймэрт 3.2 тэрбум, хүчтэй салхи шуурганы аюулт үзэгдэлд 618.1 сая, аадар бороо, үерийн аюулт үзэгдэлд 189.4 сая, аянгын аюулт үзэгдэлд 82.8 сая, мал, амьтны халдварт галзуу өвчинд 13.6 сая, хүн, малын халдварт боом, үхрийн хорт салт халуурал өвчин, тэсэрч дэлбэрэх бодисын осол, үйлдвэрлэлийн ослоор нийтдээ 9.1 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна. Гол нуурын усанд унасан ослоор 54 хүн, объектын түймрээр 40 хүн, үйлдвэрлэлийн ослоор 10 хүн, бичил уурхайн нурангины ослоор 6 хүн, аянгын аюулт үзэгдлээр 3 хүн, ой, хээрийн түймэрт 2 хүн, аадар бороо үерийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурганы улмаас тус бүр 1 хүн амь насаа алджээ.
Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 323-аар нэмэгдсэн байна. Хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо 2013 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеийнхээс 227.0 мян.толгойгоор их байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар 2896 удаагийн цаг агаарын аюулт үзгэдэл, осол бүртгэгджээ. Үүний уршигаар 117 хүн нас барж, 234.9 мянган толгой мал хорогдсон байна. Он гарсаар объектын түймэр 2484, ой, хээрийн түймэр 128, гол, нуурын усанд хүн унасан осол 56 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 46, хүчтэй салхи, шуурга 34, аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 29 удаа гарсан бол, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 28 удаа гарчээ. Харин үйлдвэрийн осол 22, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага, аянгын аюулт үзэгдэл тус бүр 14, хүн, малын халдварт боом өвчин, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 8 удаа, бичил уурхайн нурангины осол 7 удаа, тэсэрч дэлбэрэх бодисын осол 3 удаа, мөндөрийн аюулт үзэгдэл 2 удаа, зуд болон малын халдварт маеди весна өвчин, шүлхий, малын гоц халдварт цэцэг өвчин, хоолны хордлого тус бүр 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас объектын түймэрт 6.8 тэрбум, ой, хээрийн түймэрт 3.2 тэрбум, хүчтэй салхи шуурганы аюулт үзэгдэлд 618.1 сая, аадар бороо, үерийн аюулт үзэгдэлд 189.4 сая, аянгын аюулт үзэгдэлд 82.8 сая, мал, амьтны халдварт галзуу өвчинд 13.6 сая, хүн, малын халдварт боом, үхрийн хорт салт халуурал өвчин, тэсэрч дэлбэрэх бодисын осол, үйлдвэрлэлийн ослоор нийтдээ 9.1 сая төгрөгийн хохирол иргэн болон байгууллагад учирсан байна. Гол нуурын усанд унасан ослоор 54 хүн, объектын түймрээр 40 хүн, үйлдвэрлэлийн ослоор 10 хүн, бичил уурхайн нурангины ослоор 6 хүн, аянгын аюулт үзэгдлээр 3 хүн, ой, хээрийн түймэрт 2 хүн, аадар бороо үерийн аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурганы улмаас тус бүр 1 хүн амь насаа алджээ.
Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 323-аар нэмэгдсэн байна. Хорогдсон, устгасан мал, тэжээвэр амьтдын тоо 2013 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеийнхээс 227.0 мян.толгойгоор их байна.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























