Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нийслэлийн Засаг дарга маргааш иргэдтэй уулзана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл маргааш газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзана. Уулзалтын үеэр, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгнө. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авсан тухай “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжийн үндсэн агуулга, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийх юм байна. Нийслэлийн иргэнтэй хийх энэхүү уулзалт оролцох хүсэлтэй иргэн бүрт нээлттэй бөгөөд уулзалтын үеэр иргэд хэлэлцэж буй сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авах боломжтой. Нийслэлийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалт маргааш “UB palace”-ийн Их танхимд 10:00 цагт болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























