Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгоно
Хил орчмын радио давтамжийг харилцан зохицуулах асуудлаар Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, ОХУ-ын Цахилгаан холбоо, нийтийн харилцаа холбооны яамны харъяа Цахилгаан холбоо, мэдээллийн технологи, нийтийн харилцаа холбооны салбарыг хянах Холбооны албадын хооронд байгуулах 6 хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд эдгээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
Хэлэлцээрийн төслүүд батлагдсанаар Монгол Улсын хилийн бүс нутагт радио, телевиз болон үүрэн телефоны харилцаа холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, мөн радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах, харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгох, хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хил орчмын радио давтамжийг харилцан зохицуулах асуудлаар Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, ОХУ-ын Цахилгаан холбоо, нийтийн харилцаа холбооны яамны харъяа Цахилгаан холбоо, мэдээллийн технологи, нийтийн харилцаа холбооны салбарыг хянах Холбооны албадын хооронд байгуулах 6 хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд эдгээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.Хэлэлцээрийн төслүүд батлагдсанаар Монгол Улсын хилийн бүс нутагт радио, телевиз болон үүрэн телефоны харилцаа холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, мөн радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах, харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгох, хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























