Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Та аялалд гарах гэж байна уу
“А” цэгээс “Б” цэг хүртэл гэрлийн хурдаар, нүд ирмэхийн зуур хүргэдэг техник, технологи хараахан бий болоогүй тул гэр бүл, найз нөхдөөрөө хөдөө гадаа явах гэж байгаа хүмүүст заавал санаж байх ёстой нэг зүйл бий. Тэр нь эмийн сан. Жолооч болгон хуулиараа эмийн сантай байдаг болохоор энэ бол хүн бүрийн мэддэг л зүйл гэж болох ч олон хоногоор, ялангуяа хүүхэд, өндөр настай хүнтэй хамт яваа бол үүнийг заавал санаж байх ёстой. Хүн өөрөө тэр бүр анзаардаггүй ч олон цагаар машинд явах, дасч идээшээгүй газар олон хононо гэдэг хүний бие махбодь, сэтгэл санаанд маш их ачаалал өгдөг, ихээхэн эрч хүч шаарддаг зүйл. Ийм нөхцөлд хүн жирийн үед бол тоохгүй өнгөрөх байсан бага зэргийн эмгэгийг маш хүндээр тусдаг. Тиймээс ниргэсэн хойно нь хашгирав гээч болохгүйн тулд замын эмийн сангаа бэлдэх хэрэгтэй.

Юуны өмнө эм, тангаа хийх саваа бэлдэнэ. Сав нь хуванцар хатуу байвал зүгээр. Хоёр тасалгаатай байх ёстой. Нэгд нь яаралтай тусламж шаардлагатай ноцтой үед хэрэг болох зүйлсийг хийнэ. Нөгөө хэсэгт нь замд хэрэг болж магадгүй бусад зүйлсийг хийнэ. Ингэлгүйгээр бүгдийг нэг дор хийж орхивол гэнэтийн зүйл болвол хамгийн түрүүнд шаардлагатай эм, хэрэгслээ олох гэж ухаж төнхөн цаг алдана.
Яаралтай тусламж шаардлагатай үед ариутгасан “бинт”, ариутгаагүй ердийн боолт, йод, бактерийн эсрэг хамгаалалттай наалт, устөрөгчийн давхар исэл /манайхан “пээркис” гэж яриад сурчихсан, өвчин намдаагч, чихрийн шижинтэй хүн инсулин, нитроглицерин. Нэн яаралтай үед эдгээр зүйлс хамгийн түрүүнд шаардлагатай, гарын дор байх ёстой. Осолд орсон тохиолдолд шархыг “пээркис”-ээр ариутгаад дараа нь йод түрхээд бактерийн эсрэг наалт нааж эсвэл ариутгасан бинтээр боох жишээтэй.
Нөгөө хэсэгт нь халуун намдаагч, гүйлгэсэн тохиолдолд хурдан эдгээгч, тайвшруулагч, бөөлжилт дарагч, даралтны эм, ханиадны эсрэг бэлдмэл, шавьж үргээгч, халууны шил, хайч, даралт хэмжигч гэх мэт зүйлс байна.
Халуун намдаагчаар “Парацетамол”, гүйлгээ дарагч нь “Имодуим” гэх мэт. Машинаар олон цаг давхихаар дотор нь муухай оргидог хүн “Церукал”. Цөс эсвэл нойр булчирхай хүчтэй базалж өвдөл базлалтын эсрэг үйлчилгээтэй “Но-шпа”. Шарилж гэх мэт ургамал ихтэй газраар яваад гэнэт харшил хөдөлбөл “Супрастин”. Даарснаас болоод бие эвгүйрхэн ханиад хүрсэн байж болзошгүй тохиолдолд “Терафлю” уух, зүрхээр гэнэт өвдөн зүрхний бах байж болзошгүй тохиолдолд “Нитроглицерин”, даралт гэнэт ихсээд эмч урьд нь жороор бичиж байсан бол “Энап”. Орой үдэш ялаа шумуулын идэвх огцом нэмэгддэг үед шумуулын эсрэг дезодрант шүршигч гэх мэт эмийн сандаа болзошгүй бэрхшээлийг давж туулахад шаардлагатай бүхнийг багтаасан байхад огт илүүдэхгүй.
Гэртээ ирээд огт хэрэггүй баахан юм авлаа гэж уурлаж байхаар тэнгэр тэтгэж нэгийг нь ч хэрэглэсэнгүй гэж бодож байх нь хамаагүй илүү гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй л байх.
Хамгийн гол нь эмийн сан түр зуурын арга хэмжээ болохоор яаралтай арга хэмжээ авсны дараа нэн даруй ойролцоохь эмнэлэгт очиж эмчид үзүүлэн мэргэжлийн зөвлөгөө авч байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Ямартай ч та цэвэр агаарт амралтаар явахаар болвол эмийн сангаа мартаж огт болохгүй шүү.

0 Сэтгэгдэл