Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Үртсэн шахмал түлшийг гадаадаас авна гэв үү
Урин дулаан цаг шувтарч, монголчууд намрын бэлтгэл ажилдаа ханцуй шамлан ороод байна. Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн агаарын бохирдол, утааны асуудал яригддаг. Манайхан утаанаас ангижрах зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч төдийлэн үр дүнгээ өгөхгүй байгаа. Гэсэн хэдий ч Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус хорооны ажлын албаны дарга энэ оны эхний хагас жилд хийсэн ажлаа ярьсан юм. Тэрээр “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 2011-2013 онд нийт 121.6 мянган ширхэг сайжруулсан зуух, 21 мянган ширхэг гэрийн дулаалга, 7.5 мянган дулаан баригч, яндангийн шүүлтүүр 1000, тав,15 мянган гонх, 98 тооны эрчим хүчний хэмнэлттэй сууцыг хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй олголоо. Нийслэлийн хэмжээнд 2000 өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа. Цаашид нийслэлийн гэр хорооллын өрхийг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45 мянган ширхэг зуух шаардлагатай байна. Эдгээрийг “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжиж эхэлж байгаа Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болсон” гэв.
Нийслэлийн хэмжээнд жилд 800 мянган тонн түлш хэрэглэдэг аж. Өнгөрсөн 2012-2013 оны өвөл Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхийг шахмал түлшээр бүрэн хангахад 34 мянган тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч ДЦС ТӨХК-ийг түшиглэн барьж байгаа хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй, одоо ажиллаж байгаа шахмал түлшний жижиг үйлдвэрүүд төслийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаагаас найман мянган тонн түлшийг л нийлүүлжээ. Энэ жил ч мөн байдал давтагдах бололтой. Учир нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой зүйл нь үртсэн шахмал түлш гэнэ. Гэвч энэ нь түүхий нүүрснээс 2-3 дахин өндөр үнэтэй, нийслэлийн өмчит нэг, хувийн хэд хэдэн үйлдвэр нийлээд жилд дөнгөж наймхан мянган тонн шахмал түлш гаргаж буйн гурван мянган тонныг нь нийслэлийн өмчит ганц үйлдвэр дангаараа үйлдвэрлэж байгаа юм байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Монголд мод боловсруулах үйлдвэр цөөн тул үртсээр хангах боломжгүй, ОХУ-ын Красноярск, Иркутск орчмоос модны үртэс авах боломжтой ч тээврийн зардал маш өндөр байгаа. Нэг тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг, үүгээр зөвхөн Баянгол дүүргийг хангая гэвэл 7,6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Нийт 600 мянга орчим тонн үртэс авч чадвал Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой” гэв. ДЦС-2-ынхоо тоног төхөөрөмжийг авч ашиглалтад оруулчихвал хойд хөршөөс шахмал түлш импортлох шаардлагагүй болно. Тэгээд ч гадаадаас утаа бууруулах зорилгоор түлш тээвэрлэж оруулж ирнэ гэдэг Мянгуужингийн үлгэр болох биз. Ийм бүтэхгүй зүйл ярьж суухынхаа оронд шахмал түлшний үйлдвэрийнхээ хүчин чадлыг сайжруулах талаар ярьж суувал зүгээрсэн. Түүнчлэн ирэх онд утааг бууруулахад 200 орчим тэрбум төгрөг төсөвт суулгуулахаар болжээ. Энэ мөнгөөр нэг станц хангалттай барьж хүрнэ. Гэтэл дахиад л зуух, шахмал түлш, дулаалгын материал зэрэг үр дүнгүй зүйлд зарцуулах дуусах бололтой. Уг нь манай хангайн бүсийн аймгуудын ой хөвчийн унанги модыг зохион байгуулалттайгаар бэлтгэж чадвал үртэс, түлшний модны хэрэгцээний зохих хувийг хангаж чадах аж. Гэсэн хэдий ч БОНХЯ-наас хуурайшилтын үе гээд аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийг ой руу оруулахгүй байгаа гэнэ. Тэд өвлийн улиралд ой руу орууллаа гэхэд утааны асуудал яригдаад эхэлчихсэн байна. Ямар ч уялдаагүй энэ мэт зүйлээс болж, ажил аль аль талдаа цалгардаж буйг албаны хүн хэлж байв.
Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар”төсөл үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг хуралдааны үеэр танилцууллаа. Дэлхийн банкны санхүүжилтээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл хэрэгжүүлж эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангахаар болсон байна. Өмнө хэрэгжүүлж байсан Мянганы сорилын сангийн төсөл дуусч байгаа бөгөөд тус төсөл болон бусад хөтөлбөрүүдээс орхигдсон ажлыг Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар”-ынхан нөхөн хэрэгжүүлэхээр болжээ. Нийслэлийн 45 мянган өрх эрчим хүчний хэмнэлттэй зуухны төсөлд хамрагдалгүй үлдсэнийг уг төслөөр нөхөж хамруулах аж. Зуух сонгох ажлын хүрээнд 15 төрлийн зууханд ШУТИС-ийн лабораторыг ашиглан туршилт хийхэд дөрвөн төрлийнх нь тэнцсэн байна. Зуухыг 29 мянга орчим төгрөгөөр борлуулах саналтай байгаа гэсэн юм.

0 Сэтгэгдэл