АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Долоон сургуулийн захиралыг гудамжинд хөөж гаргасан Говь-Алтайн удирдлагуудыг яах вэ Ерөнхий сайд аа
Ардчилсан нам төрийн толгойд гарч ирсэн цагаас эхлэн “наймаалцах” гэсэн худалдаачдын үг хэллэг улстөр уруу орж ирсэн нь нэг их анхаарал татахаа болиод удаж байна. Гэхдээ улс эх орон, Монголынхоо ирээдүйн гэрэл гэгээг хааж хар амиа бодон наймаалцах нь хэн хүнд тийм ч их таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж.
Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн сургаар л зарим аймагт наймаалцах аян өрнөж хурган дарга болон, засаг даргын сэнтийд залрах явдал газар авлаа. Үүний нэг томоохон жишээ нь Говь-Алтай аймаг. Тус аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр өмнөх засгийн үеэс улиран сонгогдсон. Тэрбээр орон нутагаа хөгжүүлэхэд юу юу хийж буйг аймаг орон нутгийхан нь хэлэх байх. Улиран сонгогдсон энэ хүн нутаг орныхоо хөгжил цэцэглэлт гэхээсээ илүүтэйгээр хувийн амбицаа хөөдөг нь нэгэнт тодорхой болж байх шиг байна. Тухайлбал өнгөрсөн орон нутгийн сонгуулиар АН-ын дарга гэгч О.Амгаланбаатартайгаа нууц гэрээ байгуулан төрийн салбаруудаа хуваан авч өөр өөрийнхөө хүнийг тохоон томилох ажил эхлүүлжээ. Тухайлбал засаг ноён Ш.Амгаланбаярын хүрээ буюу МАН-ын бүлэг аймгийн Боловсрол соёлын газрын тэр чигт нь эрх мэдэлдээ авсан бол АН-ын бүлэг буюу О.Амгаланбаатарын тал Эрүүл мэндийн салбараа өөрийн талдаа авах тохироо хийсэн байна. Тэдний 2012 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр хийсэн хамтран ажиллах гэрээнээс иш татвал:
1. Аймгийн иргэдийн хурлын даргын албан тушаалыг АН-ын бүлэг санал болгон томилуулах асуудлыг хариуцна.
2. Аймгийн Засаг даргын албан тушаалыг МАН-ын бүлэг нэр дэвшигчийн сонгож томилуулна
3. Аймгийн Засаг даргыг Монгол улсын ерөнхий сайдаар батлуулах асуудлыг АН-ын тал харицна.
4. АЗДТГ-ын бүтцэд багтах зургаан хэлтэс, цэргийн штабын бүрэлдэхүүн хоёр хэлтсийг АН-ын бүлэг санал болгож нэр дэвшүүлснээр шийднэ.
5. Боловсрол эрүүл мэндийн салбарын удирдлагыг 9х9 гэсэн харьцаагаар хоёр тал хувь тэнцүүлж томилно. Аймгийн төвийн сумыг МАН томилно.
6. Эрүүл мэндмйн газрын удирдлагыг АН-ын бүлэг санал болгож томилуулна.
7. Боловсрол соёлын газрын удирдлагыг МАН-ын бүлэг санал болгож томилуулна...

гэх мэт заалтуудыг тусган гарын үсгээ зуралцсан байгаа юм.
Ийнхүү Говь-Алтай аймгийн удирдлагууд хоорондоо ашигтайгаар албан тушаал томилох солио холионыхоо ажлыг эхлүүлсэн байна. Үүнээс үүдэн 2013 онын нэгдүгээр сарын 21-нд бас иймэрхүү аястай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү балаг хамгийн түрүүнд аймгийн Боловсрол соёлын газарт тархжээ. Тиймээс өнөөдрийн байдлаар Баян-Уул сумын Цэрэн, Халиун сумын Батмөнх, Тайширын Нармандах, Жаргалангийн Болдбат, Есөнбулаг сумын Энхжаргал, Бугат сумын Алдарсайхан, Чандмань сумын Жүгдэрнамжил гэх ерөнхий боловсролын сургуулийн долоон захирлыг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халж оронд нь түр орлон гүйцэтгэгчээр өөрсдийн талын хүнээ томилжээ. Энэ дундаас Жаргалан сумын захирал Болдбат сум дундын шүүхэд хандсанаар асуудал шийдэгдэж сургуулийнхаа захирлаар эргэн томилогдсон байна. Харин бусад захирал нь өнөөг хүртэл хаана хандаж, хэнд хүсэлт гаргахаа мэдэхгүй яваа бололтой. Учир нь аймгийнхаа боловсролын газрын дарга Батмөнхөд хүсэлт гаргахад “Намайг дээрээсээ шахаад байна. Би та нараас болж ажилгүй үлдмээргүй байна” гэсэн хариулт өгчээ. Уг сургуулийн захирлууд боловсролын салбарт 10 гаруй жил ажилласан хүмүүс. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийг яаж удирдан зохион байгуулах, хүүхдийн боловсрол, хүмүүжилд хэрхэн анхаарч болох талаараа хэнийг ч дагуулахгүй мэргэшсэн хүмүүс. Гэтэл нэг муу албан тушаал хувийн эрх ашиг хөөсөн хурган дарга нараас болж ажилгүй үлдэж буй нь харамсалтай. Нөгөө талаараа аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр, АН-ын дарга О.Амгаланбаатар нарын халаасыг зузаатгах, эрх ашигт нийцэхгүй учир ийнхүү ажлын байрнаасаа чөлөөлөгдөж байгаа аж. Гэхдээ зүгээр ажлаа хийж яваад нэг өдөр халагдсан дээрх захиралууд зүгээр суухгүй нь тодорхой. Ямартаа ч албан тушаалаа урвуулан ашиглагч Говь-Алтай аймгийн засаг ноён Ш.Амгаланбаяр, аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар нарын тухай болон улстөрийн сонирхол, албан тушаалаас болж хэлмэгдэн ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа долоон сургуулийн захирлын тухай бид эргэн сурвалжлах болно. Тиймээс ч чадалтай боловсон хүчнүүдээ гудамжинд хөөж гаргаж буй дээрх хүмүүсийг анхааралдаа авах цаг болсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг танд дуулгая.
Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн сургаар л зарим аймагт наймаалцах аян өрнөж хурган дарга болон, засаг даргын сэнтийд залрах явдал газар авлаа. Үүний нэг томоохон жишээ нь Говь-Алтай аймаг. Тус аймгийн засаг дарга Ш.Амгаланбаяр өмнөх засгийн үеэс улиран сонгогдсон. Тэрбээр орон нутагаа хөгжүүлэхэд юу юу хийж буйг аймаг орон нутгийхан нь хэлэх байх. Улиран сонгогдсон энэ хүн нутаг орныхоо хөгжил цэцэглэлт гэхээсээ илүүтэйгээр хувийн амбицаа хөөдөг нь нэгэнт тодорхой болж байх шиг байна. Тухайлбал өнгөрсөн орон нутгийн сонгуулиар АН-ын дарга гэгч О.Амгаланбаатартайгаа нууц гэрээ байгуулан төрийн салбаруудаа хуваан авч өөр өөрийнхөө хүнийг тохоон томилох ажил эхлүүлжээ. Тухайлбал засаг ноён Ш.Амгаланбаярын хүрээ буюу МАН-ын бүлэг аймгийн Боловсрол соёлын газрын тэр чигт нь эрх мэдэлдээ авсан бол АН-ын бүлэг буюу О.Амгаланбаатарын тал Эрүүл мэндийн салбараа өөрийн талдаа авах тохироо хийсэн байна. Тэдний 2012 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр хийсэн хамтран ажиллах гэрээнээс иш татвал:1. Аймгийн иргэдийн хурлын даргын албан тушаалыг АН-ын бүлэг санал болгон томилуулах асуудлыг хариуцна.

0 Сэтгэгдэл