Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
Өнөөдөр өглөө 6.30 цагийн орчим “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсан хэрэг, асуудлыг ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалгаж байна.
Цагдаагийн алба хаагчид гал гарсан шалтгаан нөхцөл болон учирсан хохирлыг тогтоохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран  хэргийн газарт ажиллаж  үзлэг, шалгалт хийж байна.
Шалгалтын ажиллагааг шуурхай явуулах, аюулгүй байдлыг хангахад “Нарантуул” захын орчмын авто замын зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хэв журмын хамгаалалтыг хийж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл бүхий иргэд тус захын түрээслэгчид  та бүхнийг болж буй асуудалд хүлээцтэй хандаж, цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажлыг хүндэтгэн тэдний тавьж  байгаа  хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг ЦЕГ-аас  анхааруулж байна. Мөн Нарантуул худалдааны төвөөс шатсан цогцол олдсон тухай мэдээллийг ЦЕГ-ынхан үгүйсгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан