Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Тун удахгүй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны нээлт болно

Хувьсал продакшины анхны дэлгэцийн уран бүтээл болох UB Film media кино групптэй хамтран бүтээсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” монголын уран сайхны кино энэ оны ёсдүгээр сарын-9 нд албан ёсоор нээлтээ хийх бөгөөд мөн сарын 12,13нд кино театруудын дэлгэцнээ гарах юм байна. Уг уран бүтээлийн зохиолыг МУСТА Д.Ганцэцэг жил гаруй хугацаанд бичсэн ба киноны дууны аяыг Л.Балхжав, үгийг нь UBS-ийн сэтгүүлч П.Одгэрэл зохиосоноороо онцлог ажээ.
Тус киноны гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг болоод ҮДБЭТ-ын бүжигчин МУСТА М.Бямбаа, Солонгос улсад жүжигчиний сургууль төгссөн залуу жүжигчин Энхтүвшин зэрэг мэргэжлийн 90 гаруй уран бүтээлчид хамтран тоглосон байна. Харин ерөнхий зураглаачаар нь та бүхний сайн мэдэх “Улаан дөрвөлжин”, “Орхидос 1,2” зэрэг сүүлийн үед нэрд гараад байгаа олон киноны зураглаачаар ажилласан Отгонбаяр ажилласан байна. Зэрлэг цэцэгсийн хүлэмж хэмээх содон нэртэй уг киноны гол үйл явдал нь 1981 онд болох бөгөөд уг уран бүтээлээр тухайн үеийн нийгмийг тод харуулах ажээ.

0 Сэтгэгдэл