АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний нягтрал ихэссэн. Замын хөдөлгөөний нягтралыг бууруулахын тулд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд түр өөрчлөлт хийхээр болж, тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамаарч хөдөлгөөнд оролцохоор болсон. Тухайлбал, энэ сарын 24 болон 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, харин 25, 27, 29, 31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус зэрэгт үйлчлэхгүй ажээ. Мөн таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хамаарахгүй ажээ.
Харин 31-ныг дуустал иргэдэд тролейбус үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний нягтрал ихэссэн. Замын хөдөлгөөний нягтралыг бууруулахын тулд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гарган, өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд түр өөрчлөлт хийхээр болж, тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамаарч хөдөлгөөнд оролцохоор болсон. Тухайлбал, энэ сарын 24 болон 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, харин 25, 27, 29, 31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Түр хязгаарлалт нийслэлийн авто зам засвар, хот тохижилтын ажлын авто машин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын болон нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус зэрэгт үйлчлэхгүй ажээ. Мөн таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хамаарахгүй ажээ.
Харин 31-ныг дуустал иргэдэд тролейбус үнэ төлбөргүй үйлчлэх юм.
0 Сэтгэгдэл























