Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарантуул зах өнөөдөр ажиллахгүй
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний захад өчигдөр өглөөний 06.10 цагийн үед гал гарснаар их хэмжээний хохирол учирч, хүний амь нас эрсэдсэн. Тиймээс Нийслэлийн онцгой комиссын яаралтай ажлын хэсэг байгуулагдан хуралдаж, тус захыг өнөөдөр ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Учир нь, гал гарсан шалтгааныг тогтооход нэгээс илүү хоног шаардлагатай байгаа учир ямартай ч өнөөдөр ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа нь энэ юм. Мөн Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Чулуун овооны цагдаагийн пост хүртлэх замыг түр хугацаагаар хязгаарлаад байгаа юм. Ийн хязгаарлалт хийх болсон шалтгаан нь шатсан захын түрүүслэгчид шатсан зах руу орж үзнэ гэж шинжээчдийн ажилд саад учруулж байгаатай холбоотой юм.

Б.Гал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан