АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Хууль сахиулахын сонсогчид эр цэргийн тангараг өргөлөө
Дотоод хэргийн Их сургуулийг Засгийн газрын тогтоолоор Хууль сахиулахын Их сургууль болгож өргөтгөсөн. Тиймээс тус Их сургуульд энэ жил урьд өмнөх жилүүдээс нэг дахин их буюу 440 сонсогч элсэн суралцаж байгаа аж. Эдгээр сонсогчид долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 23-ны хооронд нэг сарын хугацаанд цэргийн анхан шатны сургалтыг Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь Хил хамгаалах байгууллагын сургалт хамгаалалтын заставын нутаг дэвсгэрт хийжээ.
Сонсогчдыг Ёс журам, бэлэн байдлын газрын дэд дарга бөгөөд ЦАЗБХ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Батбаяр, сургалтын төвийн сургагч багш, офицер нарын хамт ахлан гарч, энэ сарын 23-нд буюу өнгөрсөн баасан гарагт анхан шатны сургалтад хамрагдсан сонсогчдоор цэргийн тангараг өргүүлэх ёслолыг зохион байгууллаа.

Ёслол товлосон хугацаа буюу тус өдрийн морин цагт эхэлж, эр цэргийн тангараг өргөсөн сонсогчдын урлаг, спортын үзүүлэх тоглолтоор үргэлжилсэн юм.
440 сонсогчийн дунд 28 эмэгтэй суралцаж байгаа бөгөөд тэд нэг сарын хугацаанд цэргийн анхан шатны сургалтад хамрагдахдаа маш шаргуу, дайчин тэвчээртэй байсныг сургагч багш нар нь бахархалтайгаар ярьж байсан юм.

Тангараг өргөх ёслол нэг өдрийн турш үргэлжилж, хөлд орох долоо, хэлд орох долоо, авьяасаа нээх долоо, тангараг өргөхөд бэлтгэх долоо гээд нэг сарын хугацаанд юу сурч, ямар цэрэг болох вэ гэдгээ эх орон, эцэг, эх, сургуулийн удирдлагуудад харууллаа. Тэд энэ өдрөөс эхлэн ээж, аавын эрх бяцхан үрс биш эх орны тангараг өргөсөн цэрэг эрс боллоо.

Дашрамд дурьдахад Тус их сургуулийн түүхт 80 жилийн ой ирэх 2014 онд болох бөгөөд ойгоо угтаж тус сургуулийн зүгээс 80 бүтээн байгуулалт хийхээр ажлын төлөвлөгөөг гаргаж, хийж эхлээд байгаа аж. Түүний нэг нь Хууль сахиулахын Их сургуулийн “Хотхон” /сургууль, дотуур байр нь хамт/ хэлбэрээр баригдах шинэ сургуулийн ажил юм.

Дотоод хэргийн Их сургуулийг Засгийн газрын тогтоолоор Хууль сахиулахын Их сургууль болгож өргөтгөсөн. Тиймээс тус Их сургуульд энэ жил урьд өмнөх жилүүдээс нэг дахин их буюу 440 сонсогч элсэн суралцаж байгаа аж. Эдгээр сонсогчид долдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 23-ны хооронд нэг сарын хугацаанд цэргийн анхан шатны сургалтыг Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь Хил хамгаалах байгууллагын сургалт хамгаалалтын заставын нутаг дэвсгэрт хийжээ. Сонсогчдыг Ёс журам, бэлэн байдлын газрын дэд дарга бөгөөд ЦАЗБХ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Батбаяр, сургалтын төвийн сургагч багш, офицер нарын хамт ахлан гарч, энэ сарын 23-нд буюу өнгөрсөн баасан гарагт анхан шатны сургалтад хамрагдсан сонсогчдоор цэргийн тангараг өргүүлэх ёслолыг зохион байгууллаа.

0 Сэтгэгдэл