АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ
Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана
“ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВҮҮД” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛЛОО
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
Барилгын салбарт ёс зүй алга
Орон сууцны үнэ тэнгэрт хадав. Хотын захад шинээр ашиглалтад орж буй байрны нэг өрөө 60-70 сая төгрөгт хүрчээ. Ингэж өндөр үнэтэй дуугарч байгаа шалтгаанаа компанийн удирдлагууд барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй, мөн ам.долларын ханш чангарсантай холбон тайлбарладаг. Гэхдээ тэд нэг л зүйлийг мартаад байх шиг. Барилга баригдаж байх үед барилгын материал өнөөдрийнх шиг өндөр үнэтэй, ам.доллар ч одоотой адил байсангүй. Байрны үнэ нэмэгдэх болсон бодит шалтгааныг эрж хайвал Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээл буюу алдарт “найман хувийн хүүтэй зээл удахгүй зогсоно” гэсэн цуу олон нийтийн дунд хүчээ авсантай холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярих юм. Төсвийн орлого тасалдаж, Чингис бондын үнэ цэнэ буурсан зэрэгтэй холбоотойгоор санхүүжилт дуусч байгаа учир уг хөтөлбөрийг удахгүй зогсооно гэсэн яриа яагаад ч юм их газар авчээ. Магадгүй, өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан моргэйжийн зээлийн хөтөлбөр бүтэлгүйтсэн нь үүнд том нөлөө үзүүлсэн биз. Тийм ч учраас иргэд хөтөлбөр дуусахаас өмнө амжиж зээлд хамрагдахыг ихэд эрмэлзэх болжээ.
Арилжааны банкуудын эдийн засагчдын хэлж буйгаар өдөрт 20-30 хүн ирж зээлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах болж.
Харин энэ байдлыг компаниуд овжин ашиглаж байрны үнээ тултал өсгөсөн бололтой. Залуу гэр бүлийг дэмжиж, хямд орон сууцаар хангах зорилгоор барьсан “Залуус хороолол”-ыг уншигч та мэдэх биз. Саяхан л барьцаа хөрөнгөгүй 1,2 хувийн хүүтэй зээлд хамрагдан байртай болохыг санал болгож байсан. Тухайн үед ам.метр талбайн үнэ 1000 ам.доллар байсан бол өнөөдөр 2000 болгон нэмсэн гэж дууллаа. Зарын нэгэн цахим хуудаснаа “Вива хот” дахь байраа ам.метрийг нь хоёр сая төгрөгөөр зарна гэснийг олж үзвээс энэ нь үнэн бололтой. Анх орон сууцны захиалга авч байх үед ам.долларын ханш 1200 төгрөгөөс нэг их даваагүй байлаа. Харин өнөөдөр 1585 төгрөг болж өсч. Залуу гэр бүлийн хямд орон сууцтай болох мөрөөдөл ийнхүү замхрав. Ингээд бодохоор орон сууцны үнэ зүгээр л эрэлт, нийлүүлтэд тогтож байна. Ямар нэгэн эдийн засгийн давагдашгүй хүчин зүйлээс бус. Тэр бүү хэл төв банкнаас байрны үнийг тогтвортой байлгах зорилгоор барилгын материалын үнийг бууруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр байгаа. Барилгын компаниудыг төрөөс дэмжсэн ч үнээ бууруулах ёс зүй тэдэнд алга. Харин ч шалтаг олдвол хошуу унжуулан тусламж эрдэг муухай зан суучихаж.
Орон сууцны үнэ гурван сарын хугацаанд дунджаар ам.метр нь 300 мянган төгрөгөөр нэмэгдээд байна. Өнөөдөр тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай иргэдийн хувьд байранд орох гэж зүтгэхээс илүү амины орон сууцтай болох нь хямд бөгөөд амар болж байх шиг. Барилгын материал, ажлын хөлс нь газрын үнэтэйгээ нийлээд нэг өрөө байрны үнэ хүрэхгүй мөнгөөр таван өрөө байшинтай ч болж болно. Ядаж л өрөнд орохгүй. Хэрвээ үнэхээр байртай болохыг хүсч байгаа бол орон сууцны зээлийн хөтөлбөр зогсохгүй гэдгийг хөтөлбөрийн мэргэжилтнүүд, Засгийн газар амлаж байгааг дахин сануулъя. Түүнээс гадна ашиглалтад орж байгаа орон сууц хангалттай бий учир цаашдаа байрны үнэ буурна хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал 2013-2014 онд л гэхэд 33 мянган орон сууц ашиглалтад орно. Мөн гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд хэд, хэдэн орон сууцны хороолол баригдаж байгаа аж. Тиймээс иргэд тэвчээртэй байвал илүү хожоотой байж ч мэдэх юм шүү.
8%ийн хүүтэй зээл, байрны үнэ өссөн 2 дүндээ дүн болсондоо зайлуул
Энэ бол төр засгийн эрх баригчид ямархуу шинж чанартай байгаагийн нэг үсэрхийлэл илэрч байгаа юм.Н.Алтанхуяг нарын ааш авир,үйл ажиллагаа яг энэ барилгын салбар шиг байгаа шүү дээ.
zeel ugsun gazaruudaa zarlaj hariutslaga tootsoochee
Барилгын компаниуд үнэхээр даварч байна. Хурдын барилга 1 сарын өмнө 1800 байсан одоо 2000 болсон ямарч шалтгаангүй
1999 onii Toyota Raum zarna. Unee heleed av. 88960849
Орон сууцны үнэ тэнгэрт хадав. Хотын захад шинээр ашиглалтад орж буй байрны нэг өрөө 60-70 сая төгрөгт хүрчээ. Ингэж өндөр үнэтэй дуугарч байгаа шалтгаанаа компанийн удирдлагууд барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй, мөн ам.долларын ханш чангарсантай холбон тайлбарладаг. Гэхдээ тэд нэг л зүйлийг мартаад байх шиг. Барилга баригдаж байх үед барилгын материал өнөөдрийнх шиг өндөр үнэтэй, ам.доллар ч одоотой адил байсангүй. Байрны үнэ нэмэгдэх болсон бодит шалтгааныг эрж хайвал Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээл буюу алдарт “найман хувийн хүүтэй зээл удахгүй зогсоно” гэсэн цуу олон нийтийн дунд хүчээ авсантай холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярих юм. Төсвийн орлого тасалдаж, Чингис бондын үнэ цэнэ буурсан зэрэгтэй холбоотойгоор санхүүжилт дуусч байгаа учир уг хөтөлбөрийг удахгүй зогсооно гэсэн яриа яагаад ч юм их газар авчээ. Магадгүй, өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан моргэйжийн зээлийн хөтөлбөр бүтэлгүйтсэн нь үүнд том нөлөө үзүүлсэн биз. Тийм ч учраас иргэд хөтөлбөр дуусахаас өмнө амжиж зээлд хамрагдахыг ихэд эрмэлзэх болжээ. Арилжааны банкуудын эдийн засагчдын хэлж буйгаар өдөрт 20-30 хүн ирж зээлийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах болж.
Харин энэ байдлыг компаниуд овжин ашиглаж байрны үнээ тултал өсгөсөн бололтой. Залуу гэр бүлийг дэмжиж, хямд орон сууцаар хангах зорилгоор барьсан “Залуус хороолол”-ыг уншигч та мэдэх биз. Саяхан л барьцаа хөрөнгөгүй 1,2 хувийн хүүтэй зээлд хамрагдан байртай болохыг санал болгож байсан. Тухайн үед ам.метр талбайн үнэ 1000 ам.доллар байсан бол өнөөдөр 2000 болгон нэмсэн гэж дууллаа. Зарын нэгэн цахим хуудаснаа “Вива хот” дахь байраа ам.метрийг нь хоёр сая төгрөгөөр зарна гэснийг олж үзвээс энэ нь үнэн бололтой. Анх орон сууцны захиалга авч байх үед ам.долларын ханш 1200 төгрөгөөс нэг их даваагүй байлаа. Харин өнөөдөр 1585 төгрөг болж өсч. Залуу гэр бүлийн хямд орон сууцтай болох мөрөөдөл ийнхүү замхрав. Ингээд бодохоор орон сууцны үнэ зүгээр л эрэлт, нийлүүлтэд тогтож байна. Ямар нэгэн эдийн засгийн давагдашгүй хүчин зүйлээс бус. Тэр бүү хэл төв банкнаас байрны үнийг тогтвортой байлгах зорилгоор барилгын материалын үнийг бууруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр байгаа. Барилгын компаниудыг төрөөс дэмжсэн ч үнээ бууруулах ёс зүй тэдэнд алга. Харин ч шалтаг олдвол хошуу унжуулан тусламж эрдэг муухай зан суучихаж.
Орон сууцны үнэ гурван сарын хугацаанд дунджаар ам.метр нь 300 мянган төгрөгөөр нэмэгдээд байна. Өнөөдөр тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай иргэдийн хувьд байранд орох гэж зүтгэхээс илүү амины орон сууцтай болох нь хямд бөгөөд амар болж байх шиг. Барилгын материал, ажлын хөлс нь газрын үнэтэйгээ нийлээд нэг өрөө байрны үнэ хүрэхгүй мөнгөөр таван өрөө байшинтай ч болж болно. Ядаж л өрөнд орохгүй. Хэрвээ үнэхээр байртай болохыг хүсч байгаа бол орон сууцны зээлийн хөтөлбөр зогсохгүй гэдгийг хөтөлбөрийн мэргэжилтнүүд, Засгийн газар амлаж байгааг дахин сануулъя. Түүнээс гадна ашиглалтад орж байгаа орон сууц хангалттай бий учир цаашдаа байрны үнэ буурна хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал 2013-2014 онд л гэхэд 33 мянган орон сууц ашиглалтад орно. Мөн гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд хэд, хэдэн орон сууцны хороолол баригдаж байгаа аж. Тиймээс иргэд тэвчээртэй байвал илүү хожоотой байж ч мэдэх юм шүү.
0 Сэтгэгдэл
zochin
humuus avahgui bh heregtei tegeheer buulgaj l taarna
2013.08.26
2013.08.26
2013.08.26
2013.08.26
2013.08.26
2013.08.26























