Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батцогт: Гадаадын хөрөнгө оруулагчид эдийн засгийн байдалд дөрөөлж, монголчуудыг буулгаж авах хандлагатай байна

УИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулган зав­сарласан өдрүүдэд та ямар ажил хийж амжуулав?
-Чуулган завсарласны дараа гэр бүлээрээ Хөвс­гөлд очиж амрахын зэрэг­цээ тойрогтоо хоёр удаа очиж ажиллаж, иргэд сонгог­чидтойгоо уулзлаа. Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудал, тэнд хийж байгаа хөрөнгө оруулалтын ажилтай танилцсан. Би Мөрдөх албаны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг. Үүнтэй холбоотойгоор зарим байгууллагатай судалгааны чиглэлээр хамтарч ажиллаж байна. Мөн 2-3 төрийн бус байгууллагын тэргүүний албыг давхар хашдаг. Тухайлбал, аймгийн Уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байна. Энэ хүрээнд уяачидтай холбоотой нэлээдгүй ажил хийлээ. Мөн Монголын махны холбооны тэргүүнээр ажилладаг. “Монголын махны салбарын өмнө тулгамдаж буй асуудал” сэдвээр өргөн хүрээнд судалгаа хийсэн. Энэ асуудлаас гарах ямар арга замыг эрэлхийлж, үүнийгээ ҮХААЯ-ны удирдлагуудад танилцуулж, төрийн захир­гааны төв байгууллагыг мэр­гэж­лийн холбооны хувьд бодлогоо гаргахад нь түлхэц үзүүлэх үүднээс зарим ажил хийж байна. Ирэх хавар махны үнэ ханш дахиад л өснө. Энэ үеэр нөөцийн махны асуудал яригдаж эхэл­нэ. Цаашид махны салбар ийм байдлаар яваад байх нь хэр оновчтой вэ, Монгол Улс махаар ард түмнээ хангах бүрэн чадамжтай атлаа жи­лийн жилд махны үнэ тэнгэрт хаддаг. 40 гаруй сая малтай хэр нь үхрийн махаар до­тоодынхоо хэрэгцээг ханга­хад түвэгтэй байдал үүс­сэн. Тиймээс манай улс үхрийг өсгөх талаар төрөөс ба­римтлах бодлого гаргах ёстой юм. Мөн үхрийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр яарал­тай арга хэмжээ авч, бод­логоо эрчимжүүлэх хэрэг­­тэй байгаа. Улаанбаатар, Дархан-Уул, Орхон зэрэг томоо­­хон төв суурин газарт мал, мах нийлүүлж байгаа бай­дал, орчин үеийн эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байна. Үүнээс болж нөөцийн махны нэр хүнд унадаг. Тиймээс төв суурин газарт нийтийн хэрэгцээнд мах ний­лүүлэхдээ үйлдвэрлэлийн аргаар нядалж, боловсруулах шаард­лагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Махны талаар төрөөс баримтлах бодлогыг харьяа яаманд нь өгөөд байна. Гэхдээ тэд зөвхөн бидний бод­логоор явах албагүй. Тө­рийн бус байгууллагууд бод­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­логоо боловсруулаад төр­тэйгээ хамтарч ажиллах шаардлагатай. Энэ чиглэлээр Махны холбоо нэлээд идэв­х­тэй ажиллаж эхэлж байгаа.

-Монголын эдийн зас­гийн байдал хэцүүхэн бол­лоо. Үүн дээр Рио Тинто Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоочихлоо. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Эдийн засаг хүнд байгаа гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ зарим хүний ярьсанчлан элгээрээ хэвтсэн зүйл байхгүй. Бодит байдалд эдийн засаг ямар байгаа талаар Ерөнхий сайдтай уулзаж, мэдээлэл авлаа. Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байна, өнгөрсөн оны мөн үеийнхээс инфляц буур­сан ч, хөрөнгө оруулалт өм­нөх жилүүдээс багасан, валю­тын ханшид өөрчлөлт орсон. Хөрөнгө оруулалт ямар шалтгааны улмаас буу­рах болов гэдэгт судалгаа хийгээд үзэхэд Оюу толгойн эхний хөрөнгө оруулалт дуусч, зогссоноос болсон нь тодорхой байна. Мөн “Урт нэртэй” хуу­лиас болж, 1500 орчим ли­цен­­­зийг түдгэлзүүлсэн. Энэ лицензүүдтэй холбоотой хө­рөнгө оруулалт багассан дүр зураг ажиглагдаж байна. Эдийн засагт болж байгаа үйл явц хүндрэлүүдийг ам­жилт­тайгаар хэрхэн даван туулах вэ гэдэгт УИХ-ын гишүүд, төрийн өндөрлөгүүд гарц эрэл­хийлэх ёстой. Түүнээс биш эдийн засаг болохгүй байна гэсэн мессежийг олон нийтэд уралдаж өгөх, энэ сэдвээр цэцэрхэх нь нөхцөл байдлыг улам дордуулна. Алдаа бий. Үүнийг бага дээр нь яаралтай засч, залруулах хэрэгтэй.

-Манай улс Оюу толгойн далд уурхайн бүтээн бай­гуулалтын ажлыг Рио Тин­тотой хэл амаа ололцон, цаашид үргэлжлүүлэх үү эсвэл шинэ хөрөнгө оруулагч олох шаардлагатай юу?
-Оюу толгойн хөрөнгө оруу­лалтын гэрээг манай иргэний нийгмийн хөдөл­гөөнийхөн анхнаасаа шүүм­­­­­­­­­­­жилж ирсэн. Энэ үзэл бодлоосоо ухарч ч байгаагүй. Эх оронч бус ард түмнээ боддоггүй муу гэрээ хийснийг тухайн үедээ шүүмжилж байв. Энэ бодол маань өдөр ирэх тусам итгэл үнэмшлээ олж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид өнөөгийн нөхцөл байдалд дө­рөөлж, монголчуудыг буулгаж авах гэсэн хандлага байна гэж надад харагдаж байгаа. Бид аль, аль талдаа энэ асуу­далд ухаалаг санал хэлж, тодорхой хэмжээнд хүсч байгаа өөрчлөлтүүдээ оруу­лаад явах хэрэгтэй. Манайхан гэрээгээ өөрчлөөд явж чадах байх гэсэн өөдрөг үзэлтэй байна.

-УИХ-ын ээлжит бус чуул­ганыг хуралдуулж, Хө­рөн­гө оруулалтын ту­хай хууль, эрхзүйн орчноо бо­ловсронгуй болгож, гадаа­дын хөрөнгө оруу­лагчдыг татна гээд байгаа. Ямар зүйл заалтыг нь өөрчлөх юм бэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид гадаадынхныг үргээгээд байгаа зүйл ховор. Манай зарим хөрөнгө оруулагч гадагшаа буруу сурталчилгаа, ухуулга хийж байна гэж боддог. Энэ үүднээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг нэг мөр ший­дэхээр болсон. Гадаадын хө­рөнгө оруулагч Монголд хө­рөнгө оруулалт хийлээ гэхэд тэр үеийн хууль эрх зүйн ор­чин үйлчилж, харьцангуй тогтвор­той байвал гаднаас орох хөрөнгө оруулалтад то­дор­хой хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа.

-Эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг Мон­­гол Улс уул уурхайг шү­­­­­­­­­­­­­тэж амьдарсны гай одоо гарч байна гэж зарим ги­шүүн тайлбарлаж байна лээ. Бид уул уурхайгаас бу­сад чиг­­лэлд гадаадын шууд хө­рөнгө оруулалт та­­­­­­тах бо­ломж бололцоо хэр байна вэ?
-Бид нэг үе хөдөө аж ахуйн орон байсан. Уул уурхай манай улсыг дэлхийд таниулж, тодорхой хэмжээний эх үүсвэр авах, анхны хуримтлал бий болгох боломжийг бидэнд бүрдүүлж өгсөн. Манайхан цаашид зөвхөн уул уурхайгаа шүтэж, тэндээс олж буй  орлогоосоо хамаарч амьдрах уу эсвэл олон талт эдийн засгийг хөгжүүлэх үү гэдэг асуудал бидний өмнө тулгарч байгаа. Нэг үе ашиг орлого их хэмжээгээр олж, түүнийгээ хаа хамаагүй цацдаг байсан. Тйимээс эдийн засгийн хямрал биднийг суралцаж, цаашид бодлогоо өөрчлөн зөв замаар яваарай гэсэн сайн дохио байх.

-Засгийн газрын нэг жилийн ой энэ сарын дун­дуур болсон. Өнгөрсөн хугацаанд хийсэн тэдний ажилд та үнэлгээ өгвөл?
-Маш сайн ажилласан гэж хэлж чадахгүй. Дундаж л оноо өгнө. Энэ Засгийн газрын өмнө олон сорилт тулгарлаа. Олон улсын зах зээлээс мөн­гө босгож, томоохон бүтээн байгуулалтын ажил хийх гэж оролдож байна. Гэтэл энэ ажил­тай холбоотой хууль эрхзүйн орчин бүрэн боловс­роогүй байснаас хүндрэл бэрх­шээл гарсан байх. Энэ та­лаас нь авч үзвэл бас муу ажил­­­­­­­­­ласан гэж хэлмээргүй байгаа юм.

-Бонд гэснээс манайхан “Чингис” өрийн бичгийг авсан нь зөв юм уу. Зарим эдийн засагч насаараа төлж барахгүй өртэй бол­лоо гэлцэх юм. Бондын хөрөнгийг томоохон төсөл хөтөлбөрт зарцуулна гэсэн ч зарим ажил нь гацаанд орчихоод буй. Тэгэхээр бид бондын мөнгийг дэмий хадгалж, хүү төлөөд байгаа юм биш үү?
-Бондыг би буруу гэж үзэхгүй байгаа. Аливаа хувь хүн, бизнесмэн ямар нэг ажил эхлүүлэхдээ банкнаас зээл авч хийдэг. Тэгэхээр хө­рөнгийн эх үүсвэр чухал. Харин авч байгаа хөрөнгөө үр ашигтай зарцуулах, төслөө хур­дан хугацаанд хийж гүй­цэтгэдэг байх ёстой. Ямар ч байсан бондын мөнгө эдийн засаг хүндэрсэн өнөө үед тодорхой хэмжээний дэм тус болсон байх. Бид нэгэнт ав­сан зүйлээ шүүмжлэх бус цаа­шид хэрхэн үр дүнтэй зар­цуулах вэ гэдэгт анхаарах ёстой.

-Монголбанкнаас валю­тын ханшийг тогтвор­жуу­­лахын тулд долоо хо­­­ногт хоёр удаа их хэм­жээний валют гаргаж, зах зээлд нийлүүлэх нь нөөц хомсдоход хүргэх юм биш биз дээ. Манайх валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Ашигт малтмалыг гадаад руу гаргах урсгал тасарснаас валютын хомсдол үүссэн байх. Үүнтэй холбоотой Мон­голбанк ойр ойрхон ин­тер­венц хийсэн болов уу. Төв банк мөнгөний бодлогоо барьж, валютын ханшийг тогт­­­­вор­­­­жуулахын тулд интер­венц хийх нь байдаг л үзэгдэл. Гэх­дээ үүнийгээ тооцоо су­дал­­гаатай хийж, асуудалд ха­риуц­лагатай ханддаг байх шаард­лагатай. Одоогоор хэдий хэмжээний валют зах зээлд нийлүүлж, ямар үр дүн гарсан талаар надад мэдээлэл алга.     
0 Сэтгэгдэл
Yu meddegiin gej yu tenegteed bga yum be.chi uuruu jinhene archagvi hvn bnada huurhii chaawaas chamd heleh vg alga
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
iich zailuul ene uygaa medehev de. Kkkka
Iich zailuul ene uygaa medehev dee kkkk dongosch l baig .mongoloo geh eer hvn oldono . Ed nar saikhaan ***** l da
neere dee demii uman deer hudal yarij bhaar helgyi gishyynii toondoo orood yavj bval deer de
Guriichihliildee heduulee garval garna bz tergtei tergui olon terbumaar uhcihsan gazariig daraagiin nohor ireed urgeljluuleh blguidee
ish zailuuldaa, enuunii uls tur ediin zasag meddeg gej iu bhbdee.
Demii ***** dongos! Uun shig sain tur suuliin 20 jild baigaagui um shuu
нам нийлж сэм хуйвалддаг долигонуур хувиа бодсон зовхи нь оодоо тэнгэр заяатай улаан залаатай зунжингаа морио уралдуулж наадам хийж ямар нэг аргаар баярлах шалтаг хайдаг шоу хооцолдоод оорсдийгоо магтдаг аргаа олж яддаг бие биендээ оргомжол одон шагнал огохдоо гаргуу тэнэг монголчуудын хохь нь. сайн намчирх. сайн нутгарх амжилтанд хурнэ новшийн монголчуудаа
нам нийлж сэм хуйвалддаг долигонуур хувиа бодсон зовхи нь оодоо тэнгэр заяатай улаан залаатай зунжингаа морио уралдуулж наадам хийж ямар нэг аргаар баярлах шалтаг хайдаг шоу хооцолдоод оорсдийгоо магтдаг аргаа олж яддаг бие биендээ оргомжол одон шагнал огохдоо гаргуу тэнэг монголчуудын хохь нь. сайн намчирх. сайн нутгарх амжилтанд хурнэ новшийн монголчуудаа
нам нийлж сэм хуйвалддаг долигонуур хувиа бодсон зовхи нь оодоо тэнгэр заяатай улаан залаатай зунжингаа морио уралдуулж наадам хийж ямар нэг аргаар баярлах шалтаг хайдаг шоу хооцолдоод оорсдийгоо магтдаг аргаа олж яддаг бие биендээ оргомжол одон шагнал огохдоо гаргуу тэнэг монголчуудын хохь нь. сайн намчирх. сайн нутгарх амжилтанд хурнэ новшийн монголчуудаа
Yugaa medehev dee khamariin door hagarhai baidag gej chalchich l baig l dee kkkkkl
МОНГОЛ ДОО ХҮЙТЭН СЭТГЭЛЭЭР ХАНДДАГ УЛС ТӨРЧ БОЛ ЧИ МӨН. ЯАГААД 2008 ОНЫ ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН 1/1,5 САЯЫН АМЛАЛТ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ХОХИРОЛТОЙГ АН+МАН УЛС ТӨРЧ НАР ОЙЛГООД БУЦААН ТАТАХ АСУУДАЛ ЯРИГДАХ ҮЕЭР УЯНГА+ БАТЦОГТ МЭТИЙН ХҮМҮҮМ ТЭДНИЙ АЛДААН ДЭЭР ДӨРӨӨЛӨӨД АНАТХ ГЭГЧИЙГ Н.ЭНХБАЯР+ М.ЭНХСАЙХАН НАРТАА ХАМТАРЧ УЛАМ ЛАВШРУУЛСАН ШҮҮ ДЭЭ. ХҮЙТЭН ЭХ ОРОНДОО ХАЙРГҮЙ ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ ГЭЖ ЧАМАЙГ ХЭЛНЭ.
Zailuul yugaaa medehev dee
Хамгийн их уншсан